АНУ санал хураалтад оролцохоос түдгэлзсэний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд нэн даруй гал зогсоохыг шаардсан тогтоолыг баталлаа.
Зөвлөлийн үлдсэн 14 гишүүн тогтоолыг дэмжсэн санал өгсөн бөгөөд уг тогтоолд мөн бүх барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, болзолгүйгээр суллах шаардлага багтжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш олон нийтийн сүлжээнд “Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Эс бөгөөс уучилшгүй алдаа болох болно” гэж бичжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ тогтоолд хориг тавихаас татгалзсан нь өмнөх байр сууриас “илт ухарсан” алхам бөгөөд энэ нь Израилын дайны хүчин чармайлт болон Хамасын барьцаанд байгаа 130 гаруй хүнийг суллах оролдлогод сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдэв.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хандан “Манай бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг би давтан хэлье” гэж мэдэгджээ.
НҮБ-ын санал хураалтын дараа Нетаньяху өндөр түвшний төлөөлөгчдийн Вашингтонд хийх айлчлалыг цуцалсан байна. Уг айлчлалаар талууд Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод хийхээр төлөвлөж буй Израилын цэргийн ажиллагааны талаар хэлэлцэх ёстой байв.
Вашингтон Газын зурваст гал зогсоохыг эсэргүүцэж ирсэн бөгөөд Израилыг хамгаалахын тулд Зөвлөлийн гурван тогтоолын төсөлд хориг тавьсан юм.
Гэвч Газад өлсгөлөн газар авч, Рамадан сарын үеэр гал зогсоохыг шаардсан дарамт шахалт нэмэгдэж байгаа тул АНУ даваа гарагт санал хураалтаас түдгэлзсэн байна.
Израилаас НҮБ-д суугаа Элчин сайд Гилад Эрдан “Энэ дайныг Хамас бүлэглэл эхлүүлсэн. Сая санал хураасан тогтоол дайн өөрөө эхэлсэн юм шиг харагдлаа... Израил энэ дайныг эхлүүлээгүй, Израил энэ дайныг хүсээгүй” гэж мэдэгджээ.
Харин Хамас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг сайшаагаад, хоригдол солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Reuters

#нүб, #Израил Хамасын дайн, #гал зогсоохыг шаардсан тогтоол, #Аюулгүйн Зөвлөл,