Даваа гарагт Израил тактикаа өөрчилж, цэргүүдийнхээ тоог цөөлөхөөр төлөвлөж, Газын зурвасын зарим дүүргээс танкнуудаа эргүүлэн татсаныг оршин суугчид мэдэгджээ.

Израилын албаны хүн хэлэхдээ цэргээ цөөлөх нь нөөцийн зарим цэргүүдийг иргэний амьдралд эргэн оруулах, дайны хөлд нэрвэгдсэн Израилын эдийн засгийг дэмжих, Ливаны Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлтэй умард хэсэгт илүү өргөн хэмжээний мөргөлдөөн гарсан тохиолдолд анги нэгтгэлүүдийг чөлөөлөх боломжийг олгоно гэжээ.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Хезболла болон Израилын хооронд мөргөлдөөн эрчимжсэн бөгөөд даваа гарагт Израилын арми агаарын цохилт өгснөө мэдэгдэв.

Оршин суугчид болон аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр Израилын агаарын цохилтод хилийн ойролцоох Ливаны Кафр Кила тосгоны байшингууд өртөж, Хезболла хөдөлгөөний гурван дайчин амиа алдсан байна.

Израилын албаны хүн "Ливаны хил дээрх нөхцөл байдлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй. Ирэх зургаан сарын хугацаа бол эгзэгтэй мөч" гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, даваа гарагт Йемений Тегераны дэмжлэгтэй дайчид Улаан тэнгисийн усан онгоцонд халдаж, АНУ-ын цэргүүд хариу арга хэмжээ авсан байна.

Аравдугаар сарын 7-нд Хамас Израилын хотууд руу гэнэтийн дайралт хийснээр Израилд 1,200 хүн амь үрэгдсэн. Үүний дараа Газын зурвас руу хийсэн Израилын хариу дайралтын улмаас Палестины зурваст 21,978 гаруй хүн амь үрэгдээд байна.

Израилын довтолгоонд хамгийн эхэнд өртсөн анклавын хойд хэсэгт орших Газа хотын Шейх Радван дүүргийн оршин суугчид Израил танкнуудаа эргүүлэн татсан болохыг мэдэгджээ.

Газын аль-Мина дүүрэг болон Тел аль-Хава дүүргийн зарим хэсгийн танкнууд мөн ухарсан бол хотын зарим хэсэгт танкнууд байрлалаа хадгалсан хэвээр байна.

Мөн Газын хойд хэсгийн танкнууд байсаар байгаа бөгөөд эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Газын өмнөд дүүрэгт гэр лүүгээ буцахыг оролдсон зарим хүмүүс ням гарагт Израилын галд өртөн амиа алджээ.

Түүнчлэн анклавын төв хэсэгт тулалдаан зогсолтгүй үргэлжилсээр байна. Тэндхийн оршин суугчдын хэлснээр аль-Бурейж руу танкнууд түлхсээр, аль-Нуссейрат, аль-Магази болон өмнөд хэсгийн Хан Юнис хот агаарын цохилтын бай болсоор байгаа аж.

Хамас бүлэглэл 12 долоо хоног үргэлжилсэн дайны дараа чадвараа харуулж, өнгөрсөн шөнө Израилын Тель-Авив руу пуужингаар цохилт өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын дайн, #Израилын хүчин,