Хамас бүлэглэл Газын зурвасыг бөмбөгдөхөө зогсоохгүй бол эдгээр хүмүүсийг устгана гэж анхааруулсныхаа дараа даваа гарагт Израилын хоёр барьцааны хүний цогцсыг бичлэгээр харуулсан байна.
Ням гарагт цацсан анхны бичлэгт гарсан 53 настай Йосси Шараби, 38 настай Итай Свирски нарын цогцсыг уг бичлэгээр харуулжээ. Мөн гурав дахь барьцааны хүн болох их сургуулийн оюутан 26 настай Ноа Аргамани хананы өмнө бичиг уншиж, дээрх хүмүүсийг Израилын дайралтаар амиа алдсан гэж хэлсэн байна.
Израилын цэргийн хэвлэлийн төлөөлөгч уг бичлэгт гарч буй барьцааны хүмүүсийн хувь заяанд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, тэднийг Израилын галд өртөөгүй гэж мэдэгдэв.
“Итайг манай цэргүүд буудаагүй. Энэ бол Хамасын зохиосон худал хуурмаг зүйл. Тэдний байсан барилга бай байгаагүй бөгөөд манай хүчнийхэн дайраагүй” гэж цэргийн хэвлэлийн төлөөлөгч адмирал Даниел Хагари мэдэгджээ.
“Хэрэв бид дотор нь барьцааны хүмүүс байж болзошгүй гэдгийг мэдвэл бид тэр газар руу дайрдаггүй” гээд, довтолгоогоор ойролцоох газруудыг онилсон болохыг нэмж хэлэв.
Бичлэгт гарсан хүмүүс нь аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт болсон Хамасын дайралтын үеэр барьцаалагдсан 240 орчим хүний нэг юм.
Тэдгээр барьцаалагдсан хүмүүсийн тал орчим хувь нь арваннэгдүгээр сард болсон богино хугацааны эвлэрлийн үеэр суллагдсан ч Газад 132 хүн үлдэж, 25 хүн олзонд байхдаа нас барсан болохыг Израил мэдэгдсэн байна.
Ням гарагт цацсан бичлэгтээ Хамас бүлэглэл барьцааны гурван хүнийг харуулаад, Израилын засгийн газрыг агаарын болон хуурай замын довтолгоогоо зогсоож, тэднийг суллах талаар яриа хэлэлцээрийг эхлүүлэхийг уриалсан юм.
“Бид маргааш та нарт тэдний хувь заяаны талаар мэдээлэл өгөх болно” гэж тайлбар хэсэгт нь бичсэн байжээ.
Амиа алдсан барьцааны хүмүүсийг задлан шинжилгээнд хамруулахад агаарын довтолгооны үеэр нас барсан гэсэн мэдээлэлтэй зөрчилдсөн нь тогтоогдсон болохыг Израилын шүүх эмнэлгийн албаныхан мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Хамас, #барьцааны хүмүүс, #Израил Хамасын дайн, #бичлэг,