Газын зурвасын дайн Палестины газар нутгаас тэлж, мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотод нисгэгчгүй онгоцны халдлага болжээ. Халдлагын үеэр Хамас бүлэглэлийн орлогч дарга Салех аль-Арури алагдсан болохыг Ливан болон Палестины аюулгүй байдлын эх сурвалж мэдэгдсэн байна.
57 настай Арури нь Израилын агаарын болон хуурай замын дайралт эхэлснээс хойш алагдсан анхны Хамасын улс төрийн удирдагч боллоо.
Хамасын холбоотон болох Ливаны "Хезболла" бүлэглэл аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Ливаны өмнөд хилээр Израилтай өдөр бүр гал солилцож байгаа.
Израил Аруриг энгийн иргэдийн амь насыг хохироосон халдлагад удаан хугацааны турш буруутгаж ирсэн ч Хамасын албаны хүн түүнийг Катар, Египетийн оролцоотой явуулж буй “хэлэлцээрийн гол цөм” болохыг хэлжээ.
Израилын тал мягмар гарагийн халдлагыг үйлдсэн эсэхээ баталгаажуулаагүй, мөн үгүйсгээгүй байна. Тус улсын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Контр-адмирал Даниел Хагари Израилын хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд ямар ч хувилбарт бэлэн байгаа гэж сэтгүүлчийн асуултад хариулав.
Хамас болон Хезболлагийн гол дэмжигч, Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Аруриг хөнөөсөн явдал нь “Палестинд төдийгүй бүс нутаг болон дэлхий даяар эрх чөлөөг эрэлхийлэгч бүх хүмүүсийн дунд Сионист эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх хүсэл эрмэлзлийг дахин өдөөх нь дамжиггүй” гэж мэдэгдсэн байна.
"Хезболла"-ийн удирдагч Хассан Насралла хэрэв Израил Ливаны нутаг дэвсгэр дээр аллага үйлдвэл "хатуу хариу арга хэмжээ авна" гэж наймдугаар сард анхааруулж байв.
Олон зуун палестинчууд Рамалла болон Баруун эрэг дэх бусад хотуудын гудамжинд гарч, Аруригийн амийг хөнөөсөн явдлыг буруушааж, "Өшөө ав, өшөө ав, Кассам!" гэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн баруун жигүүрийн эвслийн өндөр албан тушаалтнуудын нэг Смотрих Палестины оршин суугчдыг бүслэлтэд байгаа зурвасаас гарахыг уриалж, "цөлийг цэцэглүүлэх" израилчуудад зам тавьж өгөхийг уриалсан.
Вашингтонд Төрийн департамент Израилийн сайд нарын танхимын сайд Безалел Смотрих палестинчуудыг Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн мэдэгдлийг "хариуцлагагүй" гэж буруушаажээ.
Эх сурвалж: Reuters

#Ливан, #Израил Хамасын дайн, #Бейрут,