Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар, тэр дундаа хүмүүнлэгийн зорилгоор яаралтай гал зогсоохыг шаардсан тогтоолыг хэлэлцэж, санал асуулга явууллаа.

Алжирын боловсруулсан төслийг зөвлөлийн 13 гишүүн дэмжсэн бол Их Британи түдгэлзэж, АНУ хориг тавьсан байна. Энэ нь аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ тогтоолын төсөлд хориг тавьсан гурав дахь тохиолдол юм. Вашингтон мөн эрхээ ашиглан арванхоёрдугаар сард тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байв.

“Энэ тогтоолын төслийг дэмжих нь палестинчуудын амьд явах эрхийг дэмжиж буйн илрэл юм. Эсрэгээрээ, эсэргүүцэх нь тэдний туулж буй харгис хэрцгий хүчирхийлэл, хэсэг бүлэг хүмүүсийн өмнөөс нийтээрээ зовж шаналж байгааг дэмжиж байгаа хэрэг” гэж Алжираас НҮБ-д суугаа Элчин сайд Амар Бенджама санал хураалтын өмнө хэлсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд уг тогтоолыг дайныг түр зогсоох, барьцааны хүмүүсийг суллахад чиглэсэн АНУ, Египет, Израил, Катар хоорондын хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа тул хориг тавина гэдгээ мэдэгдсэн юм.

Томас-Гринфилд санал хураалтын өмнө “Хамасаас барьцааны хүмүүсийг суллахыг шаардахгүйгээр нэн даруй, ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг шаардах нь тогтвортой энх тайвныг авчрахгүй. Харин ч Хамас болон Израилын хоорондох тэмцлийг сунгаж болзошгүй” гэж зөвлөлд хандан хэлсэн байна.

Алжирын боловсруулсан тогтоолын төсөлд гал зогсоох асуудлыг барьцааны хүмүүсийг суллахтай шууд холбоогүй ба тусдаа шаардлага болгон оруулсан байжээ. 

Палестинаас НҮБ-д суугаа Элчин сайд Рияд Мансур “Өнөөдөр тогтоолд хориг тавьснаар хүн амины хэргээс мултарч болно гэсэн мессежийг Израилд өглөө хэмээн АНУ-ын алхмыг хатуу буруушаалаа.

Израилын Элчин сайд Гилад Эрдан “Гал зогсоох гэдэг үгийг бүс нутгийн бүх асуудлыг шийдвэрлэх ид шидийн шийдэл мэт яриад байна. Гэвч гал зогсоох нь зөвхөн нэг зүйлд хүргэнэ, тэр нь Хамасыг амьд үлдээх болно. Гал зогсоох нь Израил болон Газын иргэдийн хувьд цаазын ял юм” гэж зөвлөлд хэлсэн байна.

АНУ оронд нь түр гал зогсоох, мөн холбоотон Израилын Рафах хотод хийж буй томоохон хуурай замын довтолгоог эсэргүүцсэн тогтоолын төслийг санал болгожээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, #Израил Хамасын дайн, #гал зогсоохыг шаардсан тогтоол,