Израилын цэргүүд Газын газар доороос томоохон зэвсгийн үйлдвэр илрүүлснээ даваа гарагт мэдэгдэв. Энэ нь өнөөг хүртэл олдсон ийм төрлийн байгууламжуудаас хамгийн том нь аж.
Үйлдвэрт Израилын хойд хэсгийг онилох чадвартай алсын тусгалтай пуужин үйлдвэрлэж байжээ. Пуужингаас гадна миномётын сум гэх мэт стандарт зэвсэг үйлдвэрлэдэг байсан бөгөөд Газын зурвас дахь байлдааны ангиуд руу зэвсэг зөөвөрлөхөд ашигладаг газар доогуурх хонгилын сүлжээтэй холбогдсон байсан гэв.
Уг үйлдвэр нь Газын зурвасын голд орших Бурейж хэсэгт байрладаг байна.
Аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн халдлагын дараа Израилын цэргүүд Газын зурвас руу орсноосоо хойш газар доороос өргөн хүрээтэй хонгилын сүлжээ олж илрүүлсэн.
Хамас бүлэглэл өөрсдийгөө аливаа довтолгооноос хамгаалах зорилгоор цэргийн дэд бүтэц, хонгилуудаа зориудаар энгийн иргэдийн газар нутаг дор байгуулдаг гэж Израилын албаныхан үзэж байгаа. Гэсэн ч Хамас үүнийг үгүйсгэж, Израил энгийн иргэдийн объектод халдаж байгааг буруутгасаар байна.
Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Израилын цэргийн ажиллагааны улмаас 22 мянга гаруй палестинчууд амь үрэгдэж, Газын зурвасын 2.3 сая хүн амын ихэнх нь гэр орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газын зурвас, #Хамас бүлэглэл, #Израилын арми, #Израил Хамасын дайн, #газар доорх зэвсгийн үйлдвэр,