Хамас бүлэглэл


183
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар даваа гарагт хуралдаж, Баруун эрэгт хүчирхийлэл үйлдсэн израил суурьшигчид болон ХАМАС бүлэглэлийн удирдлагын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар боллоо.
322
“Hostages and Missing Families Forum” нэртэй хөдөлгөөн энэхүү жагсаалыг зохион байгуулж, Газад үлдсэн барьцааны хүмүүсийг нэн даруй эх оронд нь авчрахыг эрх баригчдаас шаардаж байна.
344
Израилын довтолгоо, олон улсын хориг арга хэмжээний дарамтад орсон ч Палестины ХАМАС  бүлэглэл Газын зурвасын төрийн 30 мянган албан хаагчдад цалин олгож буйг хэвлэлүүд мэдээллээ. Цалингийн нийт хэмжээ сард долоон сая ам.доллар бөгөөд энэ нь ХАМАС-ын санхүүгийн нөөц бүрэн шавхагдаагүйг харуулж байгаа хэрэг юм.
410
ХАМАС бүлэглэл гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Израиль-Америкийн иргэн Эдан Александерыг суллана хэмээн мэдэгдлээ.
566
Палестинчууд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтаараа дайныг өдөөсөн Хамас зэвсэгт бүлэглэлийг эсэргүүцэж Газын зурвасын хойд хэсэгт жагсжээ. Хүмүүс жагсаалын үеэр Хамасын эсрэг уриа үг хэлж, дайныг зогсоохыг шаардсан байна.
294
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийг эцсийн мөчид гэрээнд өөрчлөлт оруулах гэж байна хэмээн буруутгаад, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг батлах парламентын санал хураалтыг хойшлууллаа.
387
15 сар үргэлжилсэн мөргөлдөөний дараа Хамас бүлэглэл болон Израил улс Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрчээ.
575
Израилын эрх баригчид Хамасын удирдагч Яхья Синвар алагдсан болохыг баталсан бөгөөд энэ нь Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайнд Израилын гаргасан хамгийн том ялалтын нэг юм.
544
Хамас бүлэглэлийн удирдагч Халед Мешаал бүлэглэл нь Израилтай хийж буй дайнаас болж их хэмжээний хохирол амссан ч “галт шувуу шиг” үнс нурмаас босох болно гэж мэдэгдээд, шинээр дайчид элсүүлж, зэвсэг үйлдвэрлэсээр байгааг мэдэгдэв.
475
Газын дайныг өдөөсөн аравдугаар сарын 7-ны халдлагыг тохиолдуулан Хезболла бүлэглэл Израилын гурав дахь том хот болох Хайфад цохилт өгчээ. Израилын хэвлэлд бичсэнээр тус улсын хойд хэсэгт 10 хүн шархадсан байна.
601
Палестины Хамас бүлэглэл ямар ч шинэ нөхцөлгүйгээр АНУ-аас тавьсан өмнөх саналын дагуу Газын зурваст Израилтай “нэн даруй” гал зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа лхагва гарагт илэрхийлэв.
400
Дохад хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст Хамас бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Тегеранд алагдсан Исмаил Ханиягийн оронд Яхья Синварыг дээд удирдагчаар томиллоо.
739
2017 оноос хойш Хамасын улс төрийн удирдагч хийсэн Исмаил Хания нь Израил-Газын дайнд тус бүлэглэлийг төлөөлж ирсэн хамгийн нэр хүндтэй удирдагч бөгөөд гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн юм.
488
Израилын цэргүүд Газын газар доороос өнөөг хүртэл олдсон хамгийн том зэвсгийн үйлдвэрийг илрүүлснээ даваа гарагт мэдэгдэв.
487
Хамасын дөрвөн гишүүнийг оролцуулаад долоон хүнийг Европ дахь еврей байгууллагуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр Дани, Герман, Нидерландад баривчилсныг эдгээр улсын эрх баригчид пүрэв гарагт мэдэгдэв.
498
Палестины Хамас бүлэглэлийн зэвсэгт жигүүр Израилын тав хоногийн хугацаатай цэргийн завсарлагын хариуд Газад хоригдож буй 70 эмэгтэй, хүүхдийг суллахад бэлэн гэдгээ зуучлагч Катарын талд илэрхийлснээ даваа гарагт мэдэгдсэн байна.
556
Мягмар гарагт цэргүүд Газын зурвасын гүнд нэвтэрч, байлдааны ажиллагаа явуулж эхэлснийг Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгджээ.
507
Пүрэв гарагт Хамасын төлөөлөгчид Москвад айлчилж, зэвсэгт бүлэглэлийн барьцаалсан гадаадын иргэд, тэр дундаа Оросын иргэдийг суллах асуудлаар хэлэлцээр хийсэн болохыг Оросын мэдээллийн агентлагууд Гадаад хэргийн яамнаас иш татан мэдээлэв.
500
Даваа гарагт Хамас бүлэглэл барьцааны хоёр хүнийг сулласан байна. Тус бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт гэнэтийн дайралт хийхдээ 200 гаруй хүний барьцаалсан юм.
582
Мягмар гарагт Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь эмнэлэгт агаарын цохилт өгсний улмаас 500 орчим хүн амиа алдсан болохыг Палестины анклавын эрх баригчид мэдэгдсэн байна.
Цааш үзэх