Хамасын дөрвөн гишүүнийг оролцуулаад долоон хүнийг Европ дахь еврей байгууллагуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр Дани, Герман, Нидерландад баривчилсныг эдгээр улсын эрх баригчид пүрэв гарагт мэдэгдэв.

Хамас бүлэглэлийн гурван гишүүнийг Берлинээс, нөгөөг нь Нидерландаас баривчилсан бөгөөд тэднийг олон жилийн турш Хамасын цэргийн удирдлагатай ойрын холбоотой байсан гэж Германы прокурорууд мэдэгджээ.

Ливан дахь Хамасын удирдагчид тэдний нэгийг зэвсгийн эх үүсвэр олж, зэвсгийг Берлинд аваачиж, еврей байгууллагуудын эсрэг террорист халдлага үйлдэхэд бэлэн байлгахыг даалгасан гэж прокурор мэдэгдэв.

Хамас бүлэглэлийн албаны хүн баривчлагдсан хүмүүсийг тус бүлэглэлтэй холбоотой гэдгийг үгүйсгэв.

Хамасын албан тушаалтан Сами Абу Зухри "Бид Дани, Герман эсвэл Европын аль ч улсад баривчлагдсан хүмүүсийг Хамасын гишүүд гэдгийг үгүйсгэж байна. Эдгээр мэдэгдлийг нийтлэх нь Европ дахь Палестиныг дэмжсэн олон нийтийн жагсаалд нөлөөлөх зорилготой юм" гэжээ.

Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Дани улсаас баривчлагдсан өөр гурван хүнд терроризмын зүйл ангиар ял тулгаж байгаа аж. Дани дахь баривчилгаа болон Герман, Нидерланд дахь баривчилгаа холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Баривчилгааны дараа Израилын Моссад тагнуулын агентлаг Дани улсыг Европ дахь Хамас бүлэглэлийн сүлжээг илрүүлсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Хамас бүлэглэл,