Даваа гарагт Хамас бүлэглэл барьцааны хоёр хүнийг сулласан байна. Тус бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт гэнэтийн дайралт хийхдээ 200 гаруй хүний барьцаалсан юм.
Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда “Бид хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн шалтгаанаар тэднийг суллахаар шийдсэн” гэж “Telegram”-аар мэдэгдэв.
Израилын Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр 79 настай Нурит Купер, 85 настай Йочевед Лифшиц нарыг Израилын армид хүлээлгэн өгсөн бөгөөд тэднийг эмнэлгийн байгууллагад хүргэнэ гэжээ.
Хоёр эмэгтэй Газын хилийн ойролцоох Киббутц Нир Оз хотоос нөхрүүдийнхээ хамт хулгайлагдсан ба нөхрүүд нь одоо ч Хамас бүлэглэлийн хяналтад хоригдож байгаа аж.
Хамас бүлэглэл өнгөрсөн баасан гарагт америк эмэгтэйг охиных нь хамтаар сулласан.
Израилын холбоотон АНУ олон нийтийн өмнө тус улсын өөрийгөө хамгаалах эрхийг онцлон тэмдэглэж байгаа боловч энэ талаар сайн мэддэг хоёр эх сурвалж Цагаан ордон, Пентагон, Төрийн департаментыг израилчуудтай харилцахдаа болгоомжилж байгаа гэж мэдэгдэв.
АНУ-ын нэн тэргүүний зорилт бол бусад барьцааны хүмүүсийг суллах яриа хэлэлцээрт цаг хожих явдал болохыг эх сурвалжууд хэлсэн байна
Ерөнхийлөгч Жо Байденаас гал зогсоох боломжийн талаар асуухад “Барьцаанд байгаа хүмүүсийг суллах ёстой, дараа нь ярилцаж болно” гэж хариулжээ.
Энэ хооронд, Израил Газын зурваст агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байгаа ба Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 436 хүн бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан байна.
Израилын арми өнгөрсөн 24 цагийн хугацаанд Газын зурвас дахь Хамасын дайчдыг байрлуулдаг хонгил, олон арван команд, ажиглалтын цэг, миномёт болон танк эсэргүүцэгч пуужин харвах байрлал гээд нийт 320 гаруй объектод цохилт өгсөн гэж мэдэгдэв.
Аравдугаар сарын 7-оос хойш хоёр долоо хоногийн турш дор хаяж 5,087 палестин хүн амь үрэгдсэний 2,055 нь хүүхэд байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Хамас бүлэглэл, #барьцааны хүн,