2017 оноос хойш Хамасын улс төрийн удирдагч хийсэн Исмаил Хания нь Израил-Газын дайнд тус бүлэглэлийг төлөөлж ирсэн хамгийн нэр хүндтэй удирдагч бөгөөд гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Харин өнөөдөр Хамас болон Ираны төрийн хэвлэлүүд 62 настай Ханияг Ираны нийслэл Тегеран хотод алагдсан талаар мэдээлж байна. Хамас бүлэглэл түүнийг гэртээ байхдаа Израилын цохилтод өртөн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бол Израилын цэргийнхэн тайлбар хийхээс татгалзжээ.
Хания нь Газа хотын ойролцоох дүрвэгсдийн хуаранд төрсөн бөгөөд 1980-аад оны сүүлээр Анхны Интифада буюу Газа болон Баруун эрэг дэх Израилын эзлэн түрэмгийллийн эсрэг бослогын үеэр Хамас бүлэглэлд нэгдэж байжээ.
Түүний эцэг эх Аскалан хотоос хөөгдсөн дүрвэгсэд байсан ба тус хот хожим Израилын Ашкелон хот гэж нэрлэгдэх болсон.
Тэрээр бослогод оролцсоныхоо төлөө Израилын шоронд хэд хэдэн удаа хоригдож байсан бөгөөд эцэст нь Газын зурвасаас хөөгдсөн ч ирэх арван жилд нь Хамас бүлэглэлд албан тушаалаа тасралтгүй ахиулсан байна.
Бүлэглэлийг үндэслэгч Шейх Ахмед Ясин, Абдель Азиз Рантиси нар Израилын дайралтанд өртөн амь үрэгдсэний дараа 2004 онд Хания бүлэглэлийн нууц “хамтын удирдлага”-ын бүрэлдэхүүнд томилогдсон аж.
2006 онд Хамас Палестины Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд ялалт байгуулсны дараа тэрээр Палестины ерөнхий сайд болсон ч жилийн дараа огцорсон юм.
Хэдийгээр олон жилийн турш Газа дахь Хамас бүлэглэлийн удирдагч гэж тооцогдож ирсэн ч хожим 2017 онд бүлэглэлийн улс төрийн удирдагч болсон байна.
Үүнээс жилийн дараа АНУ Ханияг “террорист” хэмээн зарлаж байв. Гэсэн хэдий ч Хамасын цэргийн удирдлагаас ялгаатай нь Хания дэлхийн улс орнуудаар аялж, тус байгууллагын улс төрийн тэргүүний хувиар дэлхийн нэр хүндтэй удирдагчидтай уулзаж ирсэн.
Аравдугаар сарын 7-нд Хамасын Израил руу хийсэн гэнэтийн довтолгооны дараа эхэлсэн Газын дайнд Хания барьцаалагдсан хүмүүсийг суллах зэрэг мөргөлдөөний асуудлаарх олон улсын хэлэлцээрүүдэд оролцсон гол хүн юм.
Дайны туршид тэрээр дэлхийн бусад удирдагчид болон албаны хүмүүстэй уулзсаар ирсэн бөгөөд тэр дундаа Хятадын дипломатч Ван Кежиан гуравдугаар сард Катарт уулзаж, Газын зурвас дахь дайны талаар ярилцаж байв.
Долдугаар сарын эхээр мөн Катар, Египетийн зуучлагч нартай холбоо барьж, дайныг зогсоох талаар санал солилцсон нь хоёр тал үндсэн хэлэлцээрийн ирмэг дээр ирсэн байж магадгүй гэсэн итгэл найдвар төрүүлсэн юм.
Гэвч Газын зурваст өрнөж буй дайны улмаас Ойрх Дорнод даяар хурцадмал байдал газар авч байгаа энэ үед Ханиягийн үхэл Хамас бүлэглэлд томоохон цохилт болж, Израил болон Хамас хоорондын хэлэлцээрийг эргэлзээтэй байдал руу түлхлээ.
Гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан үзвэл Ханиягийн үхэл “цаашдын хэлэлцээрт чухал нөлөө үзүүлнэ” гэж улс төр, гадаад бодлогын шинжээч Барак Равид үзэж байна.
Тэрээр 2023 оноос хойш Катар улсад оршин сууж байсан ба Газын дайнд гурван хүү, дөрвөн ач зээгээ алдсан ч тэдний үхэл гал зогсоох болон барьцааны хүмүүсийг суллах яриа хэлэлцээрт нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: CNN

#Хамас бүлэглэл, #Газын дайн, #Исмаил Хания,