Газын дайныг өдөөсөн аравдугаар сарын 7-ны халдлагыг тохиолдуулан Хезболла бүлэглэл Израилын гурав дахь том хот болох Хайфад цохилт өгчээ. Израилын хэвлэлд бичсэнээр тус улсын хойд хэсэгт 10 хүн шархадсан байна.
Газын зурваст Израилын эсрэг тулалдаж буй Палестины Хамас бүлэглэлийн холбоотон болох Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Хайфа хотоос өмнө зүгт байрлах цэргийн баазыг “Фади 1” пуужингаар онилжээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр Израилын Газар дундын тэнгисийн эрэг дэх Хайфа хотод хоёр пуужин, 65 км зайд орших Тибери аралд таван пуужин унасан байна.
Байшин барилга, эд хөрөнгө эвдэрч, хүмүүс хөнгөн бэртэж гэмтсэн бөгөөд шархадсан хүмүүсийн заримыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Хариуд нь Израилын зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрут дахь Хезболла бүлэглэлийн тагнуулын төв байранд, тухайлбал тагнуулын мэдээлэл цуглуулах хэрэгсэл, командын төвүүд болон нэмэлт дэд бүтцийн объектууд, зэвсгийн агуулахуудад цохилт өгсөн байна.
Мөн Ливаны өмнөд хэсэг болон Бекаа орчмын Хезболла бүлэглэлийн объектууд болох зэвсгийн агуулах, дэд бүтцийн байгууламж, командын төв, пуужингийн систем зэрэг объектуудад агаараас цохилт өгсөн гэж цэргийнхэн мэдэгдэв.
Ингэхдээ Бейрутын төв хэсэгт байрлах орон сууцны барилгуудын доор командын төвүүд болон зэвсгээ зориудаар байрлуулж, энгийн иргэдэд аюул учруулсан хэмээн Хезболлаг буруутгасан байна.
Түүнчлэн өнөөдөр Газын зурвасын өмнөд хэсгээс Израил руу дөрвөн пуужин харвасан бөгөөд гурвыг нь Израилын нисэх хүчин сөнөөж, нэг нь задгай газарт унасан болохыг Израилын арми мэдэгдэв.
Израилын хүчин хариуд нь Хамасын дайчдын ашигладаг эмнэлгийг оролцуулаад газын зурвасын хэд хэдэн байд цохилт өгчээ.
Өнгөрсөн жилийн энэ өдөр Хамас тэргүүтэй зэвсэгт бүлэглэлийн дайчид Израил руу довтолж 1,200 орчим хүний аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалсан юм.
Үүний хариуд Израил Газын зурвас руу довтолж, Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарласан бөгөөд хүн ам шигүү суурьшсан далайн эргийн анклавыг үндсэндээ газартай тэгшилж, бараг 42,000 хүний аминд хүрээд байгаа.
Нэг жилийн хугацаанд Израилын зэвсэгт хүчин Газын зурваст 40 мянга гаруй объектыг бөмбөгдөж, 4,700 хонгил илрүүлж, 1,000 пуужин хөөргөх байгууламжийг устгажээ.
Аравдугаар сарын 7-ны өдрийг тохиолдуулан Палестинчууд дахин халдлага үйлдэж магадгүй байгаа тул Израил даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байна.
Сүүлийн үед Израилын зэвсэгт хүчин гол анхаарлаа Ливан руу улам бүр хандуулж байна. Ливаны Хезболла бүлэглэл аравдугаар сарын 8-нд Хамас бүлэглэлийг дэмжиж буйгаа илэрхийлж Израилын эсрэг пуужин харваснаас хойш Израилын цэргүүд Хезболлагийн дайчидтай тогтмол гал солилцож ирсэн юм.
Израил хариу гал нээх байдлаар арга хэмжээ авч байсан бол сүүлийн үед Бейрут дахь Хезболлагийн байгууламжуудыг бөмбөгдөж, хилийн тосгон руу хуурай замын довтолгоо хийж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Израилын дайралтаас болж Ливанд 1,000 гаруй хүн алагдаж, нэг сая гаруй хүн гэр орноосоо дүрвэжээ.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Хамас бүлэглэл, #Газын дайн, #Хезболла бүлэглэл,