Мягмар гарагт Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь эмнэлэгт агаарын цохилт өгсний улмаас 500 орчим хүн амиа алдсан болохыг Палестины анклавын эрх баригчид мэдэгдсэн байна.
Энэ нь одоогийн мөргөлдөөний үеэр Газад нэгэн зэрэг хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болсон бөгөөд эзлэгдсэн Баруун эрэг, Истанбул, Амман зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал өдөөжээ.
Палестины Эрүүл мэндийн сайд Май Алкайла Израилыг Аль-Ахли аль-Араби эмнэлэгт алан хядлага үйлдсэн хэмээн буруутгав.
Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилын арми бус, Газын зурвас дахь “зэрлэг алан хядагчид” эмнэлэгт халдсан гээд дээрх мэдэгдлийг няцаасан байна.
Израилын цэргийн хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари тус улсын зэвсэгт хүчин Газын зурваст агаарын цохилт өгөх үеэр Палестины Исламын жихад зэвсэгт бүлэглэл пуужин харвасан бөгөөд пуужингууд нь эмнэлгийн хажуугаар өнгөрч, тус байгууламжийн зогсоолыг оносон гэж тайлбарлав.
Мөн дэд хурандаа Жонатан Конрикус зэвсэгт этгээдүүд холбоогоор гал алдсан талаараа ярьж буйг Израилын цэргийнхэн сонссон ба ярианы бичлэгийг дэлгэнэ гэж “CNN”-д ярьжээ.
Исламын Жихад бүлэглэл эмнэлгийн дэлбэрэлтэд пуужингууд нь оролцсон гэх мэдээллийг үгүйсгээд, тухайн үед Газын хот болон түүний эргэн тойронд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн байна. Ираны дэмжлэгтэй Исламын жихад нь аравдугаар сарын 7-нд Хамасын Израил руу хийсэн дайралтад оролцож, Израил руу олон тооны пуужин харвасан юм.
Түүнчлэн мягмар гарагийн өглөө Израилын цэргүүд 4,000 орчим хүн хоргодож байсан сургуульд цохилт өгсөн талаар НҮБ мэдэгдсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр агаарын цохилтын улмаас зургаан хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Израилын арми энэ мэдээллийг шалгаж байна гэж мэдэгдсэн.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчид Израилын хотууд руу дайран орж, 1,300 гаруй цэрэг, энгийн иргэд амь үрэгдсэн бол үүнээс хойш 11 хоног үргэлжилсэн Израилын бөмбөгдөлтөд Газад дор хаяж 3,000 хүн амь үрэгдсэн байна.
Мягмар гарагт ДЭМБ-ын мэдэгдсэнээр эмнэлэгт болсон халдлага нь “хэмжээгээрээ урьд өмнө байгаагүй” аж. Мөн Газын эрүүл мэндийн байгууллагуудад нийт 115 халдлага бүртгэгдэж, ихэнх эмнэлгүүд нь ажиллахгүй болсон талаар дурдсан байна.
Канад, Египет, Турк, Йордан, Катар, Орос, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс эмнэлэгт болсон цохилтыг буруушаав.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Палестины эрх баригчдын хяналтад байдаг Баруун эрэгт Палестины жагсагчид Палестины аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдөж, тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Улмаар Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтаа цуцалжээ.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Хамас бүлэглэл,