Пүрэв гарагт Хамасын төлөөлөгчид Москвад айлчилж, зэвсэгт бүлэглэлийн барьцаалсан гадаадын иргэд, тэр дундаа Оросын иргэдийг суллах асуудлаар хэлэлцээр хийсэн болохыг Оросын мэдээллийн агентлагууд Гадаад хэргийн яамнаас иш татан мэдээлэв.
“Тасс” агентлагийн мэдээлснээр Хамасын төлөөлөгчдийг зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтан Абу Марзук тэргүүлж байгаа аж.
“Газын зурваст барьцаалагдсан гадаад хүмүүсийг нэн даруй суллах талаар Оросын саналыг хэлэлцэхээр түүнтэй холбоо тогтоосон. Мөн Палестины анклавын нутаг дэвсгэрээс Орос болон бусад гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн” гэж “Тасс” мэдээлэв.
Орос улс Израил, Иран, Палестины засаг захиргаа, Газын зурваст хяналт тавьдаг лалын хэт даврагч Хамас зэрэг Ойрх Дорнодын бүх гол тоглогчидтой холбоотой.
Москва одоогийн хямралыг АНУ-ын дипломат бодлого бүтэлгүйтсэнтэй холбон тайлбарлаж, Израил-Хамас хоёрын хооронд гал зогсоож, энх тайвныг тогтоох хэлэлцээрийг дахин эхлүүлэхийг уриалж байгаа.
Өчигдөр болсон уулзалтын үеэр Хамас бүлэглэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд нарын “Өрнөдийнхний дэмжлэгтэй Израилын гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн” болохыг Оросын “РИА” агентлаг мэдээлэв.
Аравдугаар сарын 7-нд 1,400 хүний аминд хүрсэн халдлагын хариуд Израил Хамас бүлэглэлийг устгахаа амласан. Израил Газын зурваст агаараас цохилт өгч, 2.3 сая хүн амтай анклавыг бүслэн, хуурай замын довтолгоонд бэлтгэж байна. Палестины эрх баригчдын мэдээлснээр бүс нутагт 6,500 гаруй хүн амиа алджээ.
Пүрэв гарагт Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мөн Ираны Гадаад хэргийн дэд сайд Али Багири Кани Москвад айлчилж байгааг мэдэгдсэн байна. Иран нь Хамасын хүчтэй дэмжигч бол Багири Кани Ираны цөмийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч юм.
Мөн “тун удахгүй” Палестины удирдагч Махмуд Аббас Москвад айлчилж, Путинтэй хэлэлцээр хийх гэж байгааг гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Михаил Боганов мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Москва, #ОРос, #Хамас бүлэглэл,