Палестинчууд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтаараа дайныг өдөөсөн Хамас зэвсэгт бүлэглэлийг эсэргүүцэж Газын зурвасын хойд хэсэгт жагсжээ. Хүмүүс жагсаалын үеэр Хамасын эсрэг уриа үг хэлж, дайныг зогсоохыг шаардсан байна.

Газын хойд хэсэг нь мөргөлдөөнд хамгийн их сүйдсэн бүсүүдийн нэг юм. Хүн ам шигүү суурьшсан тус бүс нутгийн ихэнх барилгууд нурж, хүн амын ихэнх нь мөргөлдөөнөөс зугтаж нүүсэн байна.

Жагсаалд оролцогчдын нэг нь “Хүмүүс ядарч туйлдаж, очих газаргүй болсон тул дайны эсрэг жагсаж байна” гэж хэвлэлд ярьжээ.

Жагсаалтай холбоотой бичлэгүүд мягмар гарагийн оройноос нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн байна.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зургаас харвал нэг хүн Дайнаа зогсоогэсэн лоозон барьсан байсан бол өөр нэг бичлэг дээр хүмүүс “Бид дайныг хүсэхгүй байна” гэж хашхирч байв.

Хамасын ахлах албан тушаалтан Басем Наим хүмүүс дайныг эсэргүүцэх эрхтэй гэж хэлсэн ч нөхцөл байдлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгааг буруушаажээ.

Хамасын өрсөлдөгч Фатах хөдөлгөөн “Газын зурвас дахь Палестины ард түмний уриалгад хариу өгөхийг” уриалснаас хойш хэдэн цагийн дараа тэрээр дээрх тайлбарыг хийсэн бөгөөд Газын ирээдүйн талаарх Палестины бүлгүүдийн хоорондын хурцадмал байдлыг онцолсон үйл явдал боллоо.

Дайны эхэн үед Газын өмнөд хэсэг рүү дүрвэсэн олон зуун мянган оршин суугчид нэгдүгээр сард гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа хойд зүг рүү буцаад байсан юм.

Гэвч Израил улс гуравдугаар сарын 18-аас Газын хойд хэсэгт дахин довтолгоогоо эхлүүлсэн бөгөөд хүмүүсийг бүс нутгаас нүүхийг анхааруулаад байгаа.

Эзлэн түрэмгийлэгчид биднийг хойд нутгийг дахин орхихыг тушаасан ч Газын бүх хэсэг сүйрсэн байхад бид хаашаа явна гэж?” гэж эсэргүүцлийн жагсаалд оролцсон Палестины иргэн хэвлэлд ярьжээ.

Израил Газын зурваст цохилтоо дахин эхлүүлсэн зорилго нь Хамас бүлэглэлийг бүрэн устгах явдал гэсэн боловч Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр энэ хугацаанд 700 орчим хүн, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Палестин, #эсэргүүцлийн жагсаал, #Хамас бүлэглэл,

0 / 1000