Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийг эцсийн мөчид гэрээнд өөрчлөлт оруулах гэж байна хэмээн буруутгаад, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг батлах парламентын санал хураалтыг хойшлууллаа. 

Хэдийгээр Израилын төлөөлөгчид хэдэн сарын турш хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрсэн ч Аюулгүй байдлын кабинет болон парламент батлахаас нааш хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Хамасын зүгээс хэлэлцээрийн нөхцөлүүдийг тууштай дагахаа мэдэгдсэн ч хэлэлцээрийн дагуу суллагдах Палестины хоригдлуудын жагсаалтад зарим гишүүдээ нэмэхийг оролдож байгаа бололтой.

Пүрэв гарагийн өглөө парламентын хурал болохоос хэдхэн цагийн өмнө Нетаньяху Хамасыг “сүүлийн мөчид нэмэлт зүйл шаардаж байна” гэж буруутгаад, Хамасыг “гэрээний бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг” хүлээн зөвшөөрөх хүртэл сайд нарын танхим хуралдахгүй гэж мэдэгджээ.

Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен гал зогсоох хэлэлцээр төлөвлөгөөний дагуу ням гарагт эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүсээд байсан асуудал шийдэгдсэн бөгөөд парламент баасан гарагт хуралдаж, хэлэлцээрийг батлах төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Израилын сайд нарын дийлэнх нь хэлэлцээрийг дэмжих төлөвтэй байгаа ч Сангийн сайд Безалел Смотрих, Аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир зэрэг хэд хэдэн гишүүн хэлэлцээрийг буруушааж байгаа. Бен-Гвир нь Нетаньяхугийн засгийн газраас гарахаар болсноо пүрэв гарагийн орой мэдэгдсэн байна.

Талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Газын зурваст Израилын агаарын цохилт үргэлжилсээр байна. Пүрэв гарагт Газа хотод наад зах нь 12 хүн амиа алдсан бөгөөд нэг эмнэлгийн ажилтан “цуст шөнө” “нэг минут ч амраагүй” хэмээн хэвлэлд ярьжээ.

Хэлэлцээрийг зарласнаас хойш Газын зурвас дахь 50 объектод цохилт өгснөө Израилын батлан ​​хамгаалах хүчин болон Израилын аюулгүй байдлын агентлаг мэдэгдэв.

Хэлэлцээрийг зуучилсан Катарын Ерөнхий сайд гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шат эхлэхээс өмнө талуудыг “тайван” байхыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

#Израил, #гал зогсоох хэлэлцээр, #Хамас бүлэглэл, #Ерөнхий сайд Биньямин Нетаньяху,