ХАМАС бүлэглэл гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Израиль-Америкийн иргэн Эдан Александерыг суллана хэмээн мэдэгдлээ. Газын зурваст барьцаалагдсан, одоо амьд байгаа,  АНУ-ын цор ганц иргэн түүнийг суллаж буй нь хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх хэлэлцээрт хүрэх зорилготой гэж ХАМАС мэдэгдэв. Цаашид Израилийн  цэргийн ажиллагааг түр зогсоох, агаарын  дайралтыг түр түдгэлзүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх бололтой.

Тель-Авивт төрж АНУ-ын Нью-Жерси мужид өссөн 21 настай Эдан Александер нь 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Газад байрлаж байсан Израйлийн тусгай хүчний ангид алба хааж байжээ. Энэ үеэр ХАМАС 251 хүнийг барьцаалснаас 24 хүн нь одоо амьд байж магадгүй бөгөөд тэдний дунд Эдан Александер ганцаараа АНУ-ын иргэн юм.

Израилийн Ерөнхий сайд энэ талаар “Эдан Александерыг чөлөөлж байгаа нь  америкчуудад өгч байгаа дохио, энэ нь барьцаалагдсан бусад хүний асуудлыг хэлэлцэх замыг нээж болно” гэж онцолсон байна.
ХАМАС өмнө нь дайныг бүрэн зогсоох нөхцөлтэй л хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдэж ирсэн ч Израилийн Ерөнхий сайд Нетаньяху үүнийг эрс няцаадаг. Түүнчлэн Израиль хэрвээ хэлэлцээр хийж чадахгүй бол цэргийн ажиллагаагаа тэлж, Газыг бүрэн хяналтдаа авах, палестинчуудыг  өмнөд рүү шахан нүүлгэх, мөн энгийн иргэдэд хүргэх тусламжийг НҮБ болон бусад байгууллагыг оролцуулахгүйгээр хувийн компаниар тараалгахаар төлөвлөөд байв.

Израиль сүүлийн 70 хоногийн турш хүнс, эм зэрэг тусламжийг Газ руу нэвтрүүлэхийг бүрэн хориглож, гуравдугаар сараас агаарын болон газрын цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлсэн. ХАМАС-ын удирддаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр,  2720 палестин хүн амь үрэгдээд байна. Мөн  2025 он гарснаас хойш 10000 гаруй хүүхэд хурц хоол тэжээлийн дутагдалд орсон бөгөөд Газад хүнсний үнэ 1400 хувь хүртэл өссөн байна.

Эх сурвалж: BBC 

#Хамас бүлэглэл,