15 сар үргэлжилсэн мөргөлдөөний дараа Хамас бүлэглэл болон Израил улс Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрчээ.

Гал зогсоох хэлэлцээр ням гарагт хүчин төгөлдөр болох ба эхний үе шат зургаан долоо хоног үргэлжлэх аж. Энэ хугацаанд Израилын цэргүүд Газын зурвасаас аажмаар ухарч, Хамас бүлэглэл барьцаанд байгаа хүмүүсээс 33-ыг, Израил улс Палестины хоригдлуудаас суллахаар тохиролцсон байна.

Дохад болсон хэвлэлийн бага хурал дээр Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Абдулрахман Аль Танигийн мэдэгдсэнээр хэлэлцээрт оролцсон талууд Израил болон Хамасын төлөөлөгчидтэй хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэв. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтоноос Энэ хэлэлцээр нь Газын зурвас дахь байлдааны ажиллагааг зогсоож, Палестины энгийн иргэдэд нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлж, 15 сар гаруй хугацаанд барьцаанд байгаа хүмүүсийг гэр бүлтэй нь уулзуулна гэж мэдэгджээ.

Хэдий ахиц гарсан ч лхагва гарагийн орой Израилын агаарын довтолгоо Газын зурваст үргэлжилсээр байгаа бөгөөд Газа хот болон Газын хойд хэсэгт хийсэн цохилтод 32 хүн амь үрэгдсэн байна.

Палестины албаны хүний хэлснээр ням гарагт хэлэлцээр эхлэхээс өмнө зуучлагчид хоёр талын дайсагналыг зогсоохыг хичээж байгаа гэв.

Гал зогсоох хэлэлцээрийн тухай мэдээг Газын зурвас дахь палестинчууд болон барьцаалагдсан израилчуудын ар гэрийнхэн баяртайгаар хүлээн авчээ. 

Гэхдээ пүрэв гарагт Аюулгүй байдлын кабинет болон засгийн газар санал хураалт явуулж, тохиролцоог батлах хүртэл Израилын тал хэлэлцээрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш албаны хүн хэлсэн байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эвслийн засгийн газрын зарим хатуу үзэлтнүүд, тэр дундаа Сангийн сайд Безалел Смотрих лхагва гарагт гэрээг буруушааж байгаагаа дахин илэрхийлсэн ч хэлэлцээр батлагдах магадлал өндөр байна. 

Хэрэв гал зогсоох хэлэлцээр амжилттай болбол Газын ихэнх хэсгийг сүйрүүлсэн тулалдааныг зогсоохоос гадна Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг намжаах юм.

Хэлэлцээрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хэлэлцээр нэгдүгээр үе шатны 16 дахь өдрөөс эхлэх бөгөөд энэ үе шатанд барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах, байнгын гал зогсоох, Израилын цэргийг Газаас бүрэн гаргах зэрэг нөхцөлүүдийг хэлэлцэх гэнэ.

Гурав дахь шатанд бүх цогцсыг буцааж өгөх, Египет, Катар, НҮБ-ын хяналт дор Газын зурвасыг сэргээн босгох ажлыг эхлүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #гал зогсоох хэлэлцээр, #Хамас бүлэглэл,