Мягмар гарагт цэргүүд Газын зурвасын гүнд нэвтэрч, байлдааны ажиллагаа явуулж эхэлснийг Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгджээ.
Явган цэрэг болон хуягт машин, танкнууд “нэг зорилттой, тэр нь Газа дахь Хамасын алан хядагчид, тэдгээрийн дэд бүтэц, командлагч, хоргодох байр, харилцаа холбооны хэрэгсэл” гэж Галлант телевизээр дамжуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Мөн Газа дахь Хамас бүлэглэлийн хамгийн дээд удирдагч Яхья Синварыг хоргодох байр дотор нь бүсэлсэн болохыг тэрээр хэлжээ.
“Сарын өмнө Израилын энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү дайрч алах шийдвэрийг гаргасан хүн бол Синвар. Одоо тэр тусгаарлагдаж, тушаалын хэлхээ нь суларсан” гэж Галлант хэлэв.
Хамасын зүгээс Синварын талаар тайлбар хийгээгүй байна.
Газа хотын доор, сургууль, эмнэлгүүд, зэвсгийн агуулах, холбооны өрөө, хоргодох байрыг холбосон хэдэн километрийн урттай хонгил байдаг бөгөөд Израилын арми ажиллагааны дараагийн үе шатандаа туннелийг илрүүлж, идэвхгүй болгохоор төлөвлөснийг Аюулгүй байдлын албаны эх сурвалж хэлжээ.
Хамас бүлэглэлийн дайчид ойролцоох эмнэлгүүдээс Израилын цэргүүд рүү танк эсэргүүцэх пуужин харваж, цэргүүд Газын зурвасын хойд хэсгийн сургуулиас Хамасын нуусан зэвсгийг олсон талаар Израилын арми мөн мэдэгдэв.
Жижиг, хүн ам шигүү суурьшсан анклавыг 16 жилийн турш захирч байгаа Хамас бүлэглэлийн дайчид Газын зурвасыг бүсэлсэн хашааг давж, 1,400 хүний аминд хүрч, 240 гаруй хүнийг барьцаалснаас хойш Израилын тал тус нутаг дэвсгэрийг тасралтгүй бөмбөгдөж, 10,000 гаруй хүний аминд хүрээд байна.
Барууны гал зогсоох уриалгыг няцааж ирсэн Израилын тал өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд Газа хотын оршин суугчдад өмнөд хэсэг рүү дүрвэх хугацаа өгсөн.
Израилын цэргийн ажиллагаа ихэвчлэн Газын хойд хагаст чиглэж байгаа ч өмнөд хэсэг нь мөн дайралтад өртсөөр байна. Палестины эрүүл мэндийн албаны мэдээлснээр мягмар гарагт өмнөд хэсгийн Хан Юнис, Рафах хотод Израилын агаарын довтолгооны улмаас дор хаяж 23 хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Хамас бүлэглэл, #Израилын зэвсэгт хүчин, #Газа хот,