Палестины Хамас бүлэглэлийн зэвсэгт жигүүр Израилын тав хоногийн хугацаатай цэргийн завсарлагын хариуд Газад хоригдож буй 70 эмэгтэй, хүүхдийг суллахад бэлэн гэдгээ зуучлагч Катарын талд илэрхийлснээ даваа гарагт мэдэгдсэн байна.
Хамас бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн төлөөлөгч Абу Убайда “Өнгөрсөн долоо хоногт Катарын ах дүүс дайсны талд олзлогдсон 200 палестин хүүхэд, 75 эмэгтэйн хариуд дайсны олзлогдогсдоос эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллуулахаар хүчин чармайлт гаргасан” гэж “Telegram” сувагт байрлуулсан аудио бичлэгт дурджээ.
“Цэргийн завсарлага нь бүрэн гал зогсоож, Газын зурваст тусламж, хүмүүнлэгийн тусламж нэвтрэхийг зөвшөөрөх ёстой” гэж тэрээр үргэлжлүүлэн хэлэв.
Гэсэн ч Израилын тал хэлэлцээрийн үнийг төлөхөөс “зайлсхийж, хойшлуулсан” болохыг Убайда хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Хамас бүлэглэл, #Израил Хамасын мөргөлдөөн, #түр завсарлага, #олзны хүн,