Израилын эрх баригчид Хамасын удирдагч Яхья Синвар алагдсан болохыг баталсан бөгөөд энэ нь Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайнд Израилын гаргасан хамгийн том ялалтын нэг юм.
Тэрээр тусгай хүчний төлөвлөгөөт ажиллагааны үр дүнд бус, Газын өмнөд хэсэгт орших Рафахад Израилын цэргүүдтэй санамсаргүй тааралдсаны улмаас амиа алдсан байна.
Тактикийн хувцас өмссөн Синвар танкны суманд оногдсон барилгын нуранги дор үхсэн байдалтай хэвтэж байгаа нь хэргийн газраас авсан гэрэл зурагт гарсан байна.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху цэргүүдээ магтаад, хэдий том ялалт байсан ч энэ нь дайны төгсгөл биш гэдгийг тодорхой хэлэв.
“Өнөөдөр бидэнд хор хөнөөл учруулдаг хүмүүст юу тохиолдохыг дахин нэг удаа тодорхой харууллаа. Өнөөдөр бид дэлхий дахинд сайн нь мууг ялсныг харууллаа. Гэхдээ дайн дуусаагүй байна. Бидний өмнө том сорилтууд хүлээж байна. Бидэнд тэвчээр, эв нэгдэл, эр зориг, тууштай байдал хэрэгтэй. Бид хамтдаа тэмцэж, Бурханы тусламжтайгаар хамтдаа ялна” гэж хэлсэн байна.
Газын зурвас дахь бүлгийн ахлагчаар ажиллаж байсан Синвар долдугаар сард Исмаил Хание Иранд амь үрэгдсэний дараа Хамас бүлэглэлийн ерөнхий удирдагчаар томилогдсон юм. Түүнийг хөнөөсөн явдал нь Хамасын эсрэг дайтаж буй Израилын хувьд маш чухал мөч боллоо.
Яхья Синвар 1962 онд Газын зурвас дахь Хан Юнис дэх дүрвэгсдийн хуаранд төрсөн. 1967 оны Ойрх Дорнодын дайнд Израил Газын зурвасыг Египетээс эзэлж авах үед тэрээр таван настай байжээ.
Түүний гэр бүл 1948 онд болсон Израилын тусгаар тогтнолоо олж авсан дайны үеэр гэр орноосоо дүрвэсэн эсвэл Израилын цэргүүдэд хөөгдсөн 700,000 гаруй палестинчуудын дунд байжээ.
Тэрээр 20-иод насандаа Палестины дөрвөн мэдээлэгчийн амийг хөнөөсөн хэргээр ял сонссон бөгөөд Израилд 22 жил хоригдох хугацаандаа еврей хэл сурч, дайснаа судалж, тэдэнтэй тулалдах арга барилаа боловсруулж байв. Синварыг шоронд байх хугацаанд нь авсан шүдний зураг, ДНХ-ийн дээжээр түүний цогцсыг таньсан байна.
Тэрээр 2011 онд хоригдол солилцоогоор суллагдсан бөгөөд түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилд 1,200 орчим хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан халдлагыг зохион байгуулсан гэж үздэг.
Тель-Авивт Газад барьцаалагдсан үлдсэн 101 хүний ар гэрийнхэн талбайд цугларч, барьцааны хүмүүсийг буцааж эх оронд нь авчрахын тулд шинэ хэлэлцээр эхлүүлэхийг Израилын засгийн газраас уриалжээ.
Гэхдээ ихэнх израилчууд Нетаньяхуг аравдугаар сарын 7-ны халдлагын хариуцлагыг хүлээх өдрөө хойшлуулахын тулд, мөн ноцтой авлигын хэргийн шүүх хурлаас зайлсхийхийн тулд Газын зурвас дахь дайныг сунгах сонирхолтой байна гэж таамаглаж байгаа.
Харин Нетаньяху эдгээр буруутгалыг няцааж, Газад Хамасыг бүхэлд нь ялснаар л Израилын аюулгүй байдлыг сэргээнэ гэж маргасаар байна.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил, #Хамас бүлэглэл, #Яхья Синвар,