Хятадын байлдааны хөлөг онгоцнууд Австралийн Сидней болон Мельбурн хотын ойролцоо цэргийн сургуулилалт хийсний дараа Австралийн эрх баригчид зэвсэгт хүчнээ усан онгоц эсэргүүцэх пуужин, дэвшилтэт зорилтот радаруудаар зэвсэглэхээр төлөвлөж байна.
Албаны хүний хэлснээр зөөврийн төхөөрөмжөөс харвах боломжтой хоёр шинэ төрлийн хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд оны эцэс гэхэд шийдвэр нь гарах төлөвтэй байгаа аж.
Үнэлгээ хийгдэж буй “Lockheed Martin”-ийн “Precision Strike Missile”-ийн шинэ загвар нь 1,000 км хүртэл тусгалтай байх бөгөөд “HIMARS” системээс харвах боломжтой байх гэнэ. Батлан хамгаалах яамны албан тушаалтны хэлснээр тус улс АНУ-аас 42 ширхэг “HIMARS” захиалсан бөгөөд системийг 2026-27 онд ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байна.
Австралийн эрх баригчид мөн тэнгисийн цэргийн болон агаарын хүчинд зориулж алсын зайн тусгалтай шинэ пуужин захиалсан байна.
Австралийн өндөр албан тушаалтнуудын Дэлхийн II дайнаас хойших “хамгийн том стратегийн тодорхойгүй байдал” гэж тодорхойлсон зүйлийн хариуд Канберра арван жилийн хугацаанд технологи, алсын зайд цохилт өгөх хүчин чадал, пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадал болон пуужин, тэсрэх бодисын үйлдвэрлэлд зориулж 74 тэрбум австрали доллар буюу 47 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Канберрагаас гадна АНУ болон түүний Ази дахь гол холбоотон болох Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улс мөн Хятадаас ирэх аюулыг сөрөн зогсохын тулд пуужингийн хүчээ шинэчилж, өргөжүүлж байна. Эдгээр улсууд шинээр пуужин байрлуулж, хэт авиан зэвсэг болон бусад шинэ технологийн судалгаагаа эрчимжүүлж, хуучин зэвсэг хэрэгслийнхээ зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэлийн шугамаа өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Энэ өөрчлөлт нь нэг талаараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны тодорхойгүй байдалтай холбоотой байж магадгүй. Австралийн засгийн газрын батлан хамгаалахын ажилтан асан, одоо Вашингтонд төвтэй Стратегийн болон төсвийн үнэлгээний төвд ажиллаж буй Росс Баббижийн үзэж буйгаар холбоотнууд АНУ-ын дэмжлэгийн найдвартай байдалд улам их санаа зовж байгаа бөгөөд ирээдүйд АНУ одоогийнх шигээ дэмжлэг үзүүлэхгүй тохиолдолд бэлтгэн аюулгүй байдлаа хангахын тулд батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхээр эрмэлзэж байна.
Эх сурвалж: Reuters

#Австрали улс, #Хятадын аюул заналхийлэл,