Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах хариу арга хэмжээгээ цуцлахгүй бол Европоос импортлох дарс, коньяк болон бусад согтууруулах ундаанд 200 хувийн гаалийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлжээ.

АНУ-д орж ирэх ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулах Трампын тушаал лхагва гарагаас хүчин төгөлдөр болсны хариуд Европын Холбоо ирэх сараас АНУ-аас импортлох виски болон бусад бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм.

АНУ-ын хамгийн том хөнгөн цагааны нийлүүлэгч болох хөрш, ойрын холбоотон Канад улс мөн Трампын металлын тарифын эсрэг арга хэмжээ авахаа зарлаж, уг асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад хандаад байгаа.

Трамп нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш худалдааны түншүүдээ олон төрлийн татвараар сүрдүүлсэн ч ихэнхийг нь хойшлуулаад байсан юм. Тэгвэл пүрэв гарагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн Зууван танхимын уулзалтын үеэр тэрээр амласан бүх татваруудаа дөрөвдүгээр сарын 2-оос хэрэгжүүлж эхлэхээ мэдэгджээ.

Тэрээр “Биднийг олон жилийн турш мөлжсөн, дахин хууртагдахгүй гэж хэлсэн байна.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник пүрэв гарагт Канадын Сангийн сайд Доминик Леблан, Онтариогийн Ерөнхий сайд Даг Форд нартай уулзаж, татварын асуудлаар ярилцжээ.

Тэрээр уулзалтын өмнө Канад улс манай эдийн засагт тулгуурладаг. Хэрэв тэд хүндлэлгүй, талархалгүй хандсаар байвал бид яагаад тэдэнтэй бизнесээ үргэлжлүүлэх гэж?” гэж хэлж байсан бол Лутниктэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө маш үр дүнтэй уулзалт болсон талаар хэлээд, температур буурч байгааг бид мэдэрч байна, мөн бид ирэх долоо хоногт дахин уулзалт хийхээр тохиролцсон гэж хэлсэн байна.

ЕХ-ны хувьд санал болгож буй сөрөг арга хэмжээний ихэнх нь 26 тэрбум евро буюу 28.31 тэрбум ам.доллартай тэнцэх АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг хамарч байгаа бөгөөд үүнд шүдний утас, гэрийн халат зэрэг эдийн засагт нөлөөлөөд байхааргүй бүтээгдэхүүн багтаж байна.

Гэхдээ АНУ-ын бурбонд ногдуулах 50 хувийн татвар нь Трампын 2017-2021 онд бүрэн эрхийн хугацаандаа тавьсан татварыг цуцалснаас хойш экспорт нь тогтвортой өсөж байгаа тус салбарт томоохон цохилт болох юм.

АНУ-ын “Distilled Spirits Council”-ын мэдээлснээр 2023 онд нийт спиртийн экспортын 40 орчим хувийг ЕХ эзэлсэн бол “Eurostat”-ын мэдээлснээр АНУ нь ЕХ-ны дарс, спиртийн экспортын 31 хувийг бүрдүүлдэг байна.

Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд дахин хувьцааны ханш унажээ.

Гэсэн ч Сангийн сайд Скотт Бессент Трампын засаг захиргаа илүү урт хугацааны өөрчлөлтөд зорьж байгаа тул Уолл Стрийтийн сүүлийн үеийн тогтворгүй байдалд санаа зовохгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #архи согтууруулах ундаа, #Доналд Трамп, #европ, #худалдааны дайн,

0 / 1000