Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох АНУ-ын саналыг Орос зарчмын хувьд дэмжиж байгаа ч аливаа эвлэрэл нь мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах ёстой бөгөөд олон чухал нарийн ширийн зүйлийг цэгцлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ.

Путин АНУ-ын саналд нааштай хандсан нь Вашингтонтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай цаашдын яриа хэлэлцээр хийх боломжийг нээлттэй үлдээх зорилготой алхам бололтой. Гэвч Путин олон тооны тодруулга, нөхцөлийг шаардсан нь гал зогсоох хэлэлцээрийг хурдан байгуулах боломжгүй гэдгийг тодорхой харуулсан явдал боллоо. 

Путин Кремльд сэтгүүлчдэд хандан “Бид дайсагналыг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байна. Энэ санаа нь өөрөө зөв бөгөөд бид үүнийг мэдээж дэмжиж байна. Гэхдээ бид энэ түр зогсолтыг урт хугацааны энх тайван байдлын эхлэл болж, хямралын үндсэн шалтгааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байнагэж хэлжээ.

Тэрээр цааш нь тодруулах шаардлагатай гэж үзсэн хэд хэдэн асуудлыг нэрлээд, Трампд дайныг зогсоох хүчин чармайлт гаргаж байгаад нь талархал илэрхийлэв.

Оросын ерөнхийлөгч зэвсэгт хүчин нь фронтын бүх шугамын дагуу урагшилж байгааг тэмдэглээд, Украиныг гал зогсоох хэлэлцээрийн хугацааг дахин бүлэглэх зорилгоор ашиглахгүй гэсэн баталгааг шаардсан байна.

Харин Трамп Путиний мэдэгдлийг маш ирээдүйтэй гэж тодорхойлоод, Москваг зөв зүйл хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгджээ. 

Түүний хэлснээр АНУ-ын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф гал зогсоох саналын талаар Москвад нухацтай хэлэлцээр хийж байгаа гэв.

АНУ-ын ерөнхийлөгч уг хэлэлцээрээр Москва цаашдын гэрээ хэлэлцээрт бэлэн эсэхийг харах болно гэж хэлсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Путинийг гал зогсоох саналаас татгалзахаар бэлтгэж байгаа ч Трампд хэлэхээс эмээж байна гэж үзэж байна.

Тийм ч учраас Москва гал зогсоох хэлэлцээрийг байгуулахгүй байх, эсвэл аль болох удаан хугацаанд саатуулах зорилгоор эдгээр нөхцөлийг тулгаж байгаа гэж Зеленьский оройн мэдэгдэлдээ хэлжээ.

Мөн Москваг Украинд эзэлсэн газар нутгаа баталгаажуулахын зэрэгцээ Оросын баруун хэсгээс Украины цэргүүдийг түлхэн гаргахын тулд илүүих цаг хугацаа хожихоор оролдож байна гэж Украины албаны хүмүүс үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #ОРос, #гал зогсоох санал,

0 / 1000