Дохад хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст Хамас бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Тегеранд алагдсан Исмаил Ханиягийн оронд Яхья Синварыг дээд удирдагчаараа томиллоо.
2017 оноос хойш Газын зурвас дахь бүлэглэлийн удирдагчаар ажиллаж байсан Синварыг бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүн болгохыг Хамасын удирдлагууд санал нэгтэй дэмжсэн байна.
Дохад болсон Хамасын удирдагчдын уулзалтын үеэр бүлгийн дараагийн тэргүүнийг сонгохын тулд олон хувилбарыг авч хэлэлцсэн боловч Яхья Синвар болон Шурагийн Ерөнхий Зөвлөлийг тэргүүлдэг Мохаммед Хассан Дарвиш гэсэн хоёр нэр тунаж үлджээ.
Эцэст нь зөвлөл Синварыг сонгосон болохыг Хамасын албан тушаалтан мэдэгдээд, энэ үйл явдлыг “Израилын эсрэг мессеж” гэж тодорхойлов.
“Тэд аливаа шийдэлд нээлттэй, уян хатан Ханиаягийн амийг хөнөөсөн. Одоо тэд Синвар болон цэргийн удирдлагатай харьцах шаардлагатай боллоо” гэж албаны хүн хэлжээ.
Бүс нутгийн дипломатууд Исмаил Ханияг Хамасын бусад удирдлагуудтай харьцуулахад прагматик бөгөөд тус бүлэглэлийн улс төрийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч гэж үздэг байв.
Харин Яхья Синвар эсрэгээрээ Хамасын хамгийн радикал буюу хатуу үзэлтэй хүмүүсийн нэгд тооцогддог байна.
Синвар нь Израилын эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд Израилын аюулгүй байдлын агентлагууд түүнийг 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагыг төлөвлөж, гүйцэтгэхэд гол үүрэгтэй оролцсон гэж үздэг.
Шинэ томилгооны дараа Израилын Гадаад хэргийн сайд Исраил Кац “Исмаил Ханиягийн оронд Хамас бүлэглэлийн шинэ удирдагчаар дахин нэг террорист Яхья Синварыг томилсон нь тус бүлэглэлийг хурдан устгаж, энэ бусармаг байгууллагыг газрын хөрснөөс арчих бас нэгэн чухал шалтгаан болж байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари “Яхья Синвар бол түүхэн дэх хамгийн харгис террорист халдлагад хариуцлага хүлээх ёстой террорист” гэж Саудын Арабын "Аль-Арабия" мэдээллийн сувагт ярьжээ.
Синвар аравдугаар сард болсон халдлагаас хойш олны өмнө гараагүй бөгөөд түүнийг Газын зурваст газар доор нуугдаж байж болзошгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зургадугаар сард мэдэгдэж байв.
Тэрээр мөн АНУ-ын “олон улсын террористуудын” хар жагсаалтад байдаг.
Эх сурвалж: BBC

#Хамас бүлэглэл, #Яхья Синвар,