Палестины Хамас бүлэглэл ямар ч шинэ нөхцөлгүйгээр АНУ-аас тавьсан өмнөх саналын дагуу Газын зурваст Израилтай “нэн даруй” гал зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа лхагва гарагт илэрхийлэв.
Мэдэгдэлд дурдсанаар бүлэглэлийн ахлах албан тушаалтан Халил аль-Хайя тэргүүтэй хэлэлцээрийн баг лхагва гарагт Дохад Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани, Египетийн Тагнуулын газрын дарга Аббас Камел зэрэг зуучлагч нартай уулзаж, Газын зурваст болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар ярилцахдаа саналаа илэрхийлсэн байна.
Газын асуудлаар АНУ-ыг төлөөлж буй Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс мөн ойрын хэдэн өдрийн дотор гал зогсоох хэлэлцээрийн талаар илүү нарийвчилсан санал гаргана гэж бямба гарагт мэдэгдсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гурван үе шаттай гал зогсоох саналыг тавьсан юм.
Аравдугаар сарын 7-нд Хамасын дайчид Израил руу довтолж, 1,200 хүний аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалсны дараа Израилын хүчин Газын зурвас руу дайрснаар дайн эхэлсэн. Одоогийн байдлаар Израилын дайралтаас болж 41,084 палестин хүн амиа алдаж, 95,029 хүн шархдаад байна.
Эх сурвалж: Reuters