Хамас бүлэглэлийн удирдагч Халед Мешаал бүлэглэл нь Израилтай хийж буй дайнаас болж их хэмжээний хохирол амссан ч “галт шувуу шиг” үнс нурмаас босох болно гэж мэдэгдээд, шинээр дайчид элсүүлж, зэвсэг үйлдвэрлэсээр байгааг мэдэгдэв.
Мешаал Израилтай хийж буй дайныг 1948 онд Израилыг байгуулагдах үеэс эхлэлтэй гэж тайлбарласан байна. 76 жилийн өмнө болсон дайны улмаас олон хүн гэр орноосоо дүрвэж байсан бөгөөд уг үйл явдлыг палестинчууд “Накба” буюу “сүйрэл” гэж нэрлэдэг аж.
Тэрээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Палестины түүх мөчлөгөөс бүрддэг. Бид хүмүүсээ алдаж, цэргийн чадавхдаа ихээхэн хохирол амсдаг, гэхдээ дараа нь палестинчууд бурхны ачаар галт шувуу шиг дахин босдог” гэж хэлжээ.
Мешаал мөн Исламын зэвсэгт бүлэглэл Израилын цэргүүдийн эсрэг отолт хийсээр байгааг тэмдэглэсэн байна.
“Бид сум, зэвсгийн хохирол амссан ч Хамас залуучуудыг элсүүлсээр байгаа бөгөөд сум, зэвсгийнхээ нэлээд хэсгийг үйлдвэрлэсээр байна” гэж хэлжээ.
Өдгөө 68 настай Мешаал нь Хамасын ерөнхий удирдагч Яхья Синварын удирдлага дор ажиллаж байсан бөгөөд 1996-2017 онд бүлэглэлийн ерөнхий удирдагчаар ажиллаж байжээ. 1997 онд Израил түүний амь насанд халдахын тулд хордуулж байсан ч тэрээр амьд гарч чадсан байна.
Мешаал бараг гучин жилийн турш Хамаст чухал үүрэг гүйцэтгэсэн учраас одоо ч түүний нөлөө их бөгөөд тэрээр бүлэглэлийн дипломат нүүр царай болдог аж. Шинжээчид түүний тайлбарыг Хамас бүлэглэл ямар ч хохирол амссан эцсийг нь үзэх хүртлээ тулалдах болно гэсэн дохио байж магадгүй гэж үзэж байна.
Израилын зүгээс террорист бүлэглэлийг бүрэн устгах хүртлээ зогсохгүй гэж мэдэгдээд байгаа ч дайны дараа Хамас бүлэглэл Газын зурваст өмнөх шигээ хүчтэй биш ч эргэн сэргэх болно гэж Олон улсын хямралын бүлгийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн хөтөлбөрийн захирал Жоост Р.Хилтерманн хэлэв.
Израилын зэвсэгт хүчний мэдээлснээр тус бүлэглэл одоо зохион байгуулалттай цэргийн бүтэц байхаа больж, бүтцээ партизаны тактик болгон бууруулсан байна. Мөн өнөөг хүртэл Газад амиа алдсан палестинчуудын гуравны нэг буюу 17 мянга орчимыг тус бүлэглэлийн дайчид байсан хэмээн тооцоолжээ.
Эх сурвалж: Reuters

#Хамас бүлэглэл, #Халед Мешаал, #Газын дайн,