Лхагва гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Адольф Гитлерээс ялгаагүй гэж мэдэгдээд, Израилын Газын зурваст хийж буй дайралтыг нацистууд еврей хүмүүсийг хоморголон устгасантай адилтгажээ.

Израил-Палестины мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрлэхийг дэмждэг НАТО-ийн гишүүн Турк улс Газын зурваст хийж буй Израилын агаарын болон хуурай замын дайралтыг шүүмжилж, "террорист улс" гэж нэрлээд, удирдагчдыг нь олон улсын шүүхээр шүүх ёстой гэж мэдэгдэв.

Мөн Газын зурвас дахь мөргөлдөөний талаарх үзэл бодлоосоо болж хавчигдаж байгаа эрдэмтэн, багш нарыг Турк улс угтан авна гэж мэдэгджээ. Харин Израилыг дэмжиж буй барууны орнуудыг дайны гэмт хэрэгт оролцож байна гэж буруутгав.

"Тэд Гитлерийг муугаар ярьдаг байсан. Харин одоо Гитлерээс юугаараа ялгагдаж байна? Энэ Нетаньяхугийн хийж байгаа зүйл Гитлерийн хийсэн зүйлээс ялгаатай юу гэвэл үгүй" гэж Эрдоган хэлжээ.

Үргэлжлүүлэн "Тэр Гитлерээс илүү баян, тэр барууны орнуудаас дэмжлэг авдаг. АНУ-аас янз бүрээр дэмжлэг авч байна. Тэд энэ бүх дэмжлэгээр юу хийсэн бэ? Тэд 20 мянга гаруй Газын иргэнийг устгасан" гэж хэлэв.

Хариуд нь Нетаньяху Туркийн ерөнхийлөгчийг Израилд заах эрхгүй хүн гэж мэдэгджээ.

Нетаньяху мэдэгдэлдээ "Курдуудын эсрэг геноцид үйлдэж, засаглалыг нь эсэргүүцсэн сэтгүүлчдийг шоронд хорьсноороо дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг Эрдоган бол бидэнд ёс суртахуун заах эрхтэй хүн биш" гэж мэдэгдсэн байна.

Хэдийгээр Турк Израилыг шүүмжилсэн ч худалдааны харилцаагаа хадгалсаар байгаа нь сөрөг хүчний намууд болон Ираны зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Гэхдээ Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Израилтай хийх худалдаа эрс буурсан болохыг Анкара мэдэгдсэн.

Барууны холбоотнууд болон Арабын зарим орнуудаас ялгаатай нь Турк Хамасыг террорист байгууллага гэж үздэггүй.

Эх сурвалж: Reuters

#Тайип Эрдоган, #Израил Хамасын дайн, #Биньямин Нетаньяху,