Израил “түрэмгийллээ бүрэн зогсоох”-ыг зөвшөөрөх хүртэл барьцааны хүмүүсийг суллахгүй гэдгээ Хамас мэдэгджээ.

Энэ сарын эхээр талууд түр гал зогсоохоор тохиролцож, 100 гаруй барьцааны хүнийг сулласан ба одоогоор тус бүлэглэлийн хяналтад аравдугаар сарын 7-нд Израилаас хулгайлагдсан 120 орчим хүн байсаар байгаа юм.

Долоо хоног үргэлжилсэн эвлэрлээр Израил мөн Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрч, тусламжийн урсгалыг нэмэгдүүлсэн.

Египетийн нийслэл Каир хотноо шинэ эвлэрлийн хэлэлцээр үргэлжилж байгаа ч лхагва гарагт болсон анхны хэлэлцээр ямар ч тохиролцоонд хүрээгүй өндөрлөсөн байна.

Хамасын хувьд түр гал зогсоох тохиролцоо зорилго нь биш болохыг мэдэгдэж байсан бөгөөд хэлэлцээрийн дараа "Түрэмгийллээ бүрэн зогсоогоогүй тохиолдолд хоригдлуудын тухай ярих, солилцох хэлэлцээр хийгдэхгүй" гэж мэдэгджээ.

Харин Израилын засгийн газар барьцааны хүмүүсийг суллах хамгийн сайн арга бол Хамас бүлэглэлд цэргийн шахалт үзүүлж, аврах ажиллагаа явуулах явдал гэж үзсээр байна.

Гэвч өнөөг хүртэл энэ арга хангалттай үр дүнд хүрээгүй тул олон улсын холбоотнууд болон барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхний зүгээс асар их дарамтад ороод байгаа.

Түүнчлэн Хамас дайныг бүхэлд нь зогсоохын тулд Израилд шахалт үзүүлж байгаа ч энэ нь тус бүлэглэл зэвсэгт үйл ажиллагаагаа зогсооно гэсэн баталгаа болохгүй.

Иймд Израилын засгийн газар Хамасын чадавхыг бүрмөсөн доройтуулах хүртлээ тэмцлээ зогсоох сонирхолгүй байгаа юм.

Энэ сарын эхэнд болсон түр эвлэрлээс хойш Израилын хүчин Хамас бүлэглэлийн 2,000 гишүүнийг хөнөөжээ. Ингэснээр Газын зурваст амь үрэгдсэн хүмүүсийн тоо 20,000-ыг давсан байна. Үүнээс 8,000 нь хүүхэд, 6,200 нь эмэгтэй хүмүүс болохыг Газын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #түр гал зогсоох хэлэлцээр, #Израил Хамасын дайн,