Өчигдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайныг ирэх жилд багтаан дуусгаж, ялалт байгуулах төлөвлөгөөгөө парламентад танилцууллаа. 

Түүний төлөвлөгөө таван үндсэн зүйлээс бүрдсэн байна. Үүнд:

НАТО-ийн урилга

Тэрээр Украиныг дайнд ялуулахын тулд эхний ээлжинд НАТО-ийн цэргийн эвсэлд ямар ч болзолгүйгээр урих шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Зеленьский “НАТО-д гишүүнээр элсэх асуудал нь өнөөгийн биш, ирээдүйн асуудал гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ (хэрэв Украиныг НАТО-д хүлээн авбал) Путинд геополитикийн төлөвлөгөө нь ялагдах чиглэлд хандаж байгааг харуулах болно” гэж тайлбарласан байна.

Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх

Тэрээр Украины өөрийгөө хамгаалах чадавхыг эргэлт буцалтгүй бэхжүүлэх шаардлагатай гэж хэлээд, үүнийг хийх хэд хэдэн арга замыг тодорхойлжээ.

Үүнд Украинд нийлүүлэх зэр зэвсэг, цэргийн техникийг нэмэгдүүлэх, батлан ​​хамгаалах салбарыг бэхжүүлэх, агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцлах, Оросын нутаг дэвсгэрт Украины цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг багтсан байна.

Сэргийлэх

Барууны орнууд Оросыг түрэмгийллээ даамжруулахаас сэргийлэхийн тулд аливаа түрэмгий үйлдэл нь үр дагавар дагуулах болно гэдгийг Москвад тодорхой харуулах ёстой гэж Зеленьский хэлжээ.

Энэ хүрээнд “Украин өөрийн нутаг дэвсгэрт цөмийн бус стратегийн иж бүрэн багцыг байрлуулахыг санал болгож байна. Энэ нь Украиныг Оросын аливаа цэргийн аюулаас хамгаалахад хангалттай” гэж цааш нь хэлсэн байна.

Төлөвлөгөөний энэ хэсэгт нууцлах шаардлагатай нэмэлт зүйл байгааг хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

Стратегийн эдийн засгийн боломж

Зеленьский АНУ, ЕХ болон бусад холбоотон орнуудтай хамтарсан хөрөнгө оруулалт хийх, Украины байгалийн баялгийг ашиглахыг зөвшөөрөх гэрээ байгуулахыг санал болгожээ.

Түүний хэлснээр үүнд уран, титан, литий, бал чулуу болон бусад стратегийн үнэ цэнтэй нөөцүүд багтаж болно гэв.

Украин НАТО-г хүчирхэгжүүлнэ

Дайн дууссаны дараа Украины зэвсэгт хүчнийг НАТО-ийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ашиглах, мөн Европт байгаа АНУ-ын зарим хүчнийг орлох боломжтой гэж Зеленьский үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #УКраин, #ялалтын төлөвлөгөө,