ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний есөн сарын статистик үзүүлэлтийг ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцууллаа. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 9 сарын үзүүлэлтүүд

1.    Хүн ам
Улсын хэмжээнд 2024 оны эхний 9 сард 43 116 эх амаржиж, 43 428 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 5 616 (11.5%), төрсөн хүүхдийн тоо 5 605 (11.4%)-аар тус бүр буурчээ. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.2-4.4-өөр илүү, бусад аймагт 0.1-7.1-ээр бага байна.  

2.    Хөдөлмөр
Манай улсад 2024 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 106 улсын 17.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.6 (45.9%) мянган хүнээр, өмнөх улирлаас 2.2 (14.2%) мянган хүнээр тус тус өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 16.3 (91.7%) мянга нь эрэгтэй, 1.5 (8.3%) мянга нь эмэгтэй байна. 

3.    Нийгмийн даатгал, халамж
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний 9 сард 4032.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1024.5 (34.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 950.9 (37.2%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 47.7 (88.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.    
4.    Эрүүл мэндийн даатгал 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний 9 сард 1494.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 333.0 (28.7%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зарлага 2024 оны эхний 9 сард 1557.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.8 (28.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.   

5.    Аялал жуулчлал
Улсын хилээр 2024 оны эхний 9 дүгээр сард 5 418.4 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 1 538.7 (39.7%) мянгаар нэмэгджээ. 
Энэ оны эхний 9 дүгээр сарын байдлаар 2 720.5 мянган зорчигч улсын хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 33.1 хувь нь Замын-Үүд, 27.4 хувь нь Чингис Хаан, 9.6 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Гашуун сухайт, 5.0 хувь нь Шивээ хүрэн, 16.0 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 2 021.5 (74.3%) мянга нь Монгол Улсын иргэд, 699.0 (25.7%) мянга нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үеэс 600.4 (29.7%) мянга, гадаад улсын иргэд 178.0 (34.2%) мянгаар тус тус өссөн байна.  

6.    Мөнгө, зээл
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 (25.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.7 (38.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 (51.1%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бага мөнгө (M1) 2024 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 117.4 (1.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.9 (47.4%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 11.1 (92.0%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 961.5 (8.0%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.  

7.    Төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны  эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 (28.9%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 (25.9%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.  

8.    Гадаад худалдаа 
Монгол Улс 2024 оны эхний 9 сард нийт 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 11.8 тэрбум ам.доллар, импорт 8.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 (13.0%) тэрбум ам.доллар, экспорт 482.7 (4.3%) сая ам.доллар, импорт 1.9 (27.5%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.4 (30.2%) тэрбум ам.доллароор буурсан байна.  

9.    Хэрэглээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.7 хувь, өмнөх оны эцсээс 5.3 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. 2024 оны 9 дүгээр сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.1 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

10.    Газар тариалан 
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 262.4 мянган тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тонн хадлан, 8.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. 
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 200.1 (4.2 дахин) мянган тонн, хүнсний ногоо 19.4 (19.0%) мянган тонн, таримал тэжээл 11.3 (20.9%) мянган тонноор өсч, харин бэлтгэсэн хадлан 121.3 (23.1%) мянган тонн, хураасан төмс 17.4 (15.5%) мянган тонн, гар тэжээл 0.5 (5.5%) мянган тонноор тус тус буурсан байна.  

11.    Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (9.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 1.9 (12.3%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 98.5 (7.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (12.3%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.8 (28.8%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 154.1 (2.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.  
 
12.    Тээвэр
Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны эхний 9 сард 87.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 14.9 (20.5%) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 14.3 (29.2%) сая тонноор, агаарын тээврээр тээсэн ачаа 1.6 (27.2%) мянган тонноор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Авто тээврээр 2024 оны эхний 9 сард давхардсан тоогоор 105.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 (0.6%) сая хүнээр буурсан байна.  
Авто тээврээр 2024 оны эхний 9 сард 63.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 14.3 (29.2%) сая тонноор өсжээ.

13.    Статистикийн бизнес регистрийн сан
Статистикийн бизнес регистр (СБР)-ийн санд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 250.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас өмнөх улиралтай харьцуулахад 5.5 мянган хуулийн этгээд  шинээр нэмэгдэж, 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсан байна.  
Хуулийн этгээдийн 197.5 мянга буюу 78.7 хувь нь компани, 32.2 мянга буюу 12.8 хувь нь төрийн бус байгууллага, 8.3 мянга буюу 3.3 хувь нь хоршоо, 5.4 мянга буюу 2.2 хувь нь нөхөрлөл, 4.9 мянга буюу 2.0 хувь нь төсвийн байгууллага, 2.5 мянга буюу 1.0 хувь нь ТӨҮГ, ОНӨҮГ болон бусад хэлбэр байна.

#онцолсон, #live, #ҮСХ, #Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт,