Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол цэргийн онц байдал зарлаж, Хойд Солонгосын талыг баримтлагч төрийн эсрэг увайгүй хүчнийг устгахаа мэдэгдэв.

Өмнөд Солонгост 1980 оноос хойш анх удаа цэргийн онц байдал зарлаж буй нь энэ юм. Энэхүү гэнэтийн алхам нь түүхэндээ хэд хэдэн авторитар удирдагчтай байсан ч 1980-аад оноос ардчилсан тогтолцоонд шилжсэн тус улсын иргэдийг цочирдуулсан байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр парламент болон улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглосноос гадна хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэгчид дайны үеийн командлалын хяналтад байх гэнэ.

Юн мэдэгдэлдээ Хойд Солонгосоос ямар аюул заналхийлсэн талаар дурдаагүй ч дотоодын улс төрийн өрсөлдөгчдөө анхаарал хандуулсан байна. 

Түүний мэдэгдлийн дараа Солонгосын воны ам.доллартай харьцах ханш огцом буурсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл зах зээлийг тогтворжуулах арга хэмжээнд бэлтгэж байгааг Төв банкны ажилтан мэдэгдэв.

Гэсэн ч Юн чөлөөт, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрснээ тайлбарлаад, сөрөг хүчний намууд улс орныг хямралд оруулахын тулд парламентын үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан гэж мэдэгдэлдээ өгүүлжээ. 

“Эрх чөлөөт Бүгд Найрамдах Солонгос Улсыг Хойд Солонгосын коммунист хүчний заналхийллээс хамгаалах, ард түмнийхээ эрх чөлөө, аз жаргалыг дээрэмдэж буй Хойд Солонгосыг дэмжигч, төрийг эсэргүүцэгч жигшүүрт хүчнийг устгах, Үндсэн хуулиа хамгаалахын тулд би цэргийн онц байдал зарлаж байна.”

Юн мэдэгдэлдээ хэнийг буруутгаж байгаагаа, мөн ямар арга хэмжээ авах талаараа тодорхой дурдаагүй байна.

Парламентад олонх болсон сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён онлайнаар хийсэн шууд дамжуулалтдаа Танк, хуягт тээвэрлэгч, буу, хутгатай цэргүүд улс орныг захирвал БНСУ-ын эдийн засаг эргэлт буцалтгүй сүйрнэгээд, ард иргэдээ нэгдэхийг уриалсан байна. 

Энэ долоо хоногт Ардчилсан намаас тус улсын зарим дээд прокуроруудад хариуцлага хүлээлгэхийг шаардаж, засгийн газрын төсвийн төслийг эсэргүүцсэн бөгөөд Юн мэдэгдэлдээ энэ тухай дурдаад, засгийн газрын төсвийн төслөөс 4 их наяд гаруй воныг танах нь төрийн захиргааны үндсэн үйл ажиллагааг алдагдуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Одоогоор парламентын гишүүд ордон руу нэвтрэх боломжгүй байгааг “Yonhap” мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #шуурхай, #Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цэргийн онц байдал,