Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар дэлхийн геополитикийн өөрчлөлтийг тусгасан аюулгүй байдлын чухал гэрээнд баасан гарагт гарын үсэг зурах гэж байгаа талаар Оросын төрийн мэдлийн “РИА” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Энэхүү гэрээ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хоёр бүгд найрамдах улс Холбоот Улс болсны 25 жилийн ойн хүрээнд Беларусийн нийслэл Минск хотноо хоёр удирдагчийн гарын үсэг зурахаар төлөвлөж буй баримт бичгүүдийн нэг аж.
“Бид төр, олон нийт, эдийн засгийн аюулгүй байдлын сэдвүүдийг хөндөж, манай эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах талаар тусгах болно” гэж Беларусийн Гадаад хэргийн дэд сайд Игорь Назарукийн хэлснийг “РИА” агентлаг иш татсан байна.
“Дэлхий олон төвт ертөнцийн дэг журам руу шилжиж байгаа энэ үед гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөнийг харгалзан үзэх зорилготой” гэж тэрээр нэмж хэлээд, уг гэрээг “чухал ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
Тус агентлаг гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Лукашенко ерөнхийлөгчийн хувьд Беларусь улсыг сүүлийн гучин жилийн турш эрх хяналтдаа байлгаж, Путиний үнэнч холбоотон байсаар ирсэн бөгөөд 2022 онд Москваг Украин руу халдан довтлоход өөрийн нутаг дэвсгэрийг ашиглах боломжийг олгосон юм.
Түрэмгийллээс хойш Орос, Беларусийн хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж, агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийсээр байгаа нь Минскийг мөргөлдөөнд илүү идэвхтэй оролцохоор бэлтгэж байж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа.
Гэсэн ч тэрээр өөр улс Беларусь руу дайрсан тохиолдолд л цэргүүдээ Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдах тушаалыг өгнө гэж өмнө нь мэдэгдсэн.
Өөрийгөө “Европ дахь сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлэдэг 70 настай Лукашенко одоогоор нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа бөгөөд дахин ялалт байгуулах нь тодорхой юм.
Эх сурвалж: Reuters

#Беларусь, #ОРос, #аюулгүй байдлын гэрээ,