Беларусь


242
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн ирлээ.
234
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Newsmax” агентлагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эх орондоо хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
705
Орос улс гол холбоотныхоо “аюулгүй байдлыг хангах” зорилгоор хөрш Беларусь улсад нисгэгчгүй онгоцны үйлдвэр байгуулахаар болсныг Беларусийн төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлэв.
651
Марк Фогелийг сулласных нь хариуд АНУ Оросын иргэн Александр Винникийг суллахаар тохиролцжээ.
414
Беларусийн удирдагч Александр Лукашенко ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 88 хувийн саналаар ялалт байгуулснаар 31 жил үргэлжилсэн эрх мэдлээ дахин сунгалаа.
636
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар дэлхийн геополитикийн өөрчлөлтийг тусгасан аюулгүй байдлын чухал гэрээнд баасан гарагт гарын үсэг зурах гэж байгаа талаар Оросын төрийн мэдлийн “РИА” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
589
Беларусийн шоронд хоригдож буй сөрөг хүчний идэвхтэн Мария Колесникова 600 гаруй хоногийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.
401
Хятад болон Беларусь худалдаа, аюулгүй байдал, эрчим хүч, санхүү зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
577
Дайн эхэлснээс хойш хоёр жил хагасын хугацаанд хийж буй хамгийн том хил дамнасан халдлагынхаа үеэр Киевийн цэргүүд Оросын нутаг дэвсгэрийн 1000 хавтгай дөрвөлжин км талбайг хяналтдаа авсан болохыг Украины командлагч Александр Сырский мэдэгдсэн байна.
449
Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хийгдэж буй тактикийн цөмийн зэвсэг байрлуулах дадлага сургуулилалтын хоёрдугаар шатанд арми нь оролцож байгааг Беларусь улс даваа гарагт мэдэгдэв.
634
Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн хамгийн ойрын холбоотон болох Беларусь улсад хүрэлцэн иржээ.
460
Хойд Солонгосын албаны хүмүүс тус улсад айлчилж буй Беларусийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.
602
Европын Комисс Орос болон түүний холбоотон Беларусийн үр тарианы импортод гаалийн татвар ногдуулах саналыг баасан гарагт гаргажээ.
549
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнд насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх халдашгүй дархан эрх олгох, гадаад руу дүрвэн амьдарч буй сөрөг хүчний удирдагчдыг ирээдүйн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс сэргийлэх шинэ хуульд гарын үсэг зурлаа.
678
Орос улс Беларусь руу тактикийн цөмийн зэвсгээ тээвэрлэж дууссаныг тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Санкт-Петербургт болсон Москва тэргүүтэй эдийн засгийн блокийн уулзалтын үеэр  мэдэгджээ.
551
Беларусь болон НАТО-ийн хилийн орчимд хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед Ерөнхийлөгч Александр Лукашенко ойрын холбоотон болох Оросын өгсөн цөмийн зэвсгийг гадаадын "түрэмгийлэл"-ийн эсрэг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
530
Литвийн засгийн газар "геополитикийн нөхцөл байдлын улмаас" Беларусь улстай хиллэдэг зургаан боомтоос хоёрыг нь хаахаар шийдсэнээ лхагва гарагт мэдэгдэв.
578
Польш улс Беларусьтай хиллэдэг хилийн бүс рүүгээ 2,000 цэрэг илгээхээр болсныг лхагва гарагт тус улсын Дотоод хэргийн дэд сайд Мачей Васик төрийн мэдлийн “PAP” агентлагт ярьжээ.
660
Оросын ойрын холбоотон Беларусийн цэргийн нисдэг тэрэг агаарын хилийг нь зөрчсөний дараа мягмар гарагт Польш улс зүүн хил рүүгээ цэргүүдээ яаралтай дайчилжээ.
548
Беларусийн Онцгой байдлын яам зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд батлан хамгаалах болон дотоод хэргийн яаманд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх зорилгоор бие бүрэлдэхүүнээ зэвсэглэж, цэргийн бэлтгэлээ хангаж дуусгасныг Онцгой байдлын яамны тэргүүн даваа гарагт мэдэгдэв.
Цааш үзэх