Польш улс Беларусьтай хиллэдэг хилийн бүс рүүгээ 2,000 цэрэг илгээхээр болсныг лхагва гарагт тус улсын Дотоод хэргийн дэд сайд Мачей Васик төрийн мэдлийн “PAP” агентлагт ярьжээ.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар Оросын “Вагнер” бүлэглэлийн олон зуун хөлсний цэрэг Беларусь руу шилжсэнээс хойш Польш улс хилийн аюулгүй байдлын асуудалдаа улам их анхаарах болсон.

Энэ долоо хоногт Беларусь улс хоёр улсын хилийн ойролцоо цэргийн сургуулилалтаа эхлүүлснээс гадна Лукашенко Польш руу довтлох хүсэлтэй “Вагнер”-ын дайчдыг торгоон барьж байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдсэн билээ.

Мөн Польш улс сүүлийн саруудад голдуу Ойрх Дорнод, Африкаас ирсэн цагаачдын хилээр нэвтрэх оролдлого нэмэгдсэн талаар анхааруулах болсон. Сүүлийн хоёр жилийн турш тус улс нь Беларусийг тогтворгүй байдал үүсгэх зорилгоор ядуу буурай орнуудаас цагаачдыг элсүүлж, хууль бусаар хил давуулдаг хэмээн буруутгаж байгаа.

Даваа гарагт Польшийн Хил хамгаалах алба эдгээр хууль бусаар хил нэвтрэх оролдлогуудыг таслан зогсоож, тогтвортой байдлыг хадгалахын тулд нэмэлтээр 1,000 цэрэг хүссэн ч Аюулгүй байдлын хороо, Батлан хамгаалахын сайд Мариуш Бласчак нар 2,000 цэрэг илгээх шийдвэр гаргасныг Васик “PAP” агентлагт ярьсан байна.

Тэрээр мөн Беларусийн эрх баригчдыг Польшийн хилийг зорих цагаачдын урсгалыг зориудаар зохион байгуулж байгаад буруутгажээ.

Хэрэв хилийн нөгөө талд хууль бусаар хил нэвтрүүлэх алба биш, жинхэнэ хилчид байсан бол эдгээр боомтууд огт байхгүй байх байсан” гэж Васик хэлсэн байна.

Варшав дахь Беларусийн элчин сайдын яам энэ асуудлаар хараахан тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Вагнер, #Польш, #хилийн аюулгүй байдал,