Оросын ойрын холбоотон Беларусийн цэргийн нисдэг тэрэг агаарын хилийг нь зөрчсөний дараа мягмар гарагт Польш улс зүүн хил рүүгээ цэргүүдээ яаралтай дайчилжээ.

Беларусийн арми Польшийн мэдэгдлийг няцааж, Украиныг хамгийн тууштай дэмжигч орнуудын нэг болох НАТО-ийн гишүүн Польш улсыг хилийн орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хэрэг үүсгэж байна гэж буруутгасан байна.

Өмнө нь Польш Оросын “Вагнер” бүлэглэлийн цэргүүдийг Беларусь-Польшийн хилийн ойролцоо тулж ирсэн талаар мэдээлж байсан.

Польшийн Батлан хамгаалах яам хилийн бүс рүүгээ “нэмэлт хүч, нөөц, тэр дундаа байлдааны нисдэг тэрэг” илгээж байгаагаа мэдэгдэв. Мөн хилийн зөрчлийн талаар НАТО-д мэдэгдсэн бөгөөд Беларусиас хэргийн түр хамаарагчийг дуудаж тайлбар өгөхийг хүссэн гэжээ.

Польшийн армийн мэдээлснээр Беларусийн нисдэг тэрэг “маш нам доогуур, радараар таслан зогсооход хэцүү” өндөрт нислэг үйлдсэн байна.

Польшийн зүүн хэсэгт, Беларусийн хилийн ойролцоох Беловеж хотын оршин суугчид Батлан хамгаалах яамны мэдэгдлээс өмнө хилийн зөрчлийн талаар олон нийтийн сүлжээгээр хуваалцсан байжээ.

Зургадугаар сард Орост болсон бослогын дараа “Вагнер”-ын тодорхойгүй тооны дайчид Беларусь руу шилжсэн бөгөөд тэнд Лукашенкогийн армийг сургаж байгаа.

Өнгөрсөн сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын Владимир Путинтэй уулзахдаа “Вагнер”-ын зарим дайчид Польшийн “Варшав, Ржешов руу аялах” хүсэлтэй байгаа талаар хошигнож байв.

Бямба гарагт Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки хөлсний бүлгийн 100 дайчин Польшийн хилийн ойролцоох Беларусийн Гродно хот руу ойртсон ба энэ нь нөхцөл байдлыг "улам аюултай" болгож байна гэж анхааруулсан юм.

Польшийн мэдээлснээр тус улс 1,000 гаруй цэргээ хоёр улсын хил рүү илгээсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Вагнер, #Польш,