Хятад болон Беларусь худалдаа, аюулгүй байдал, эрчим хүч, санхүү зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
Минск хотод болсон Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, Беларусийн Ерөнхий сайд Роман Головченко нарын уулзалтаас нэг өдрийн дараа буюу баасан гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд мөн хоёр улс аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын зардлыг бууруулахын тулд худалдааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр тохиролцсон болохыг дурдсан байна.
Түүнчлэн Беларусь улс Гуандун-Хонконг-Макаогийн Их булан буюу Гуанжоу, Шэньжэн, Жухай зэрэг есөн хотыг хамарсан мегаполистой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг Хятадын Гадаад хэргийн яам өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Беларусь нь Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн анхны улсуудын нэг юм. Ли айлчлалынхаа үеэр олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч сүүлийн 32 жилийн турш Хятад-Беларусийн харилцаа идэвхтэй хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Харин Хятад улс бол Беларусийн хоёр дахь том худалдааны түнш бөгөөд Ази дахь худалдааны хамгийн том түнш билээ. “China Daily”-ийн мэдээлснээр өнгөрсөн онд хоёр талын худалдаа 8.4 тэрбум ам.долларыг давсан байна.
Ли нь Хятад улсын ерөнхий сайдын хувиар анхны гадаад айлчлалаа Оросоос эхлүүлсэн бөгөөд айлчлалаа дуусгаад пүрэв гарагт Беларусь улсад хүрэлцэн ирсэн аж.
Эх сурвалж: Reuters

#Беларусь, #хамтын ажиллагаа, #ХЯтад,