Беларусийн удирдагч Александр Лукашенко ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 88 хувийн саналаар ялалт байгуулснаар 31 жил үргэлжилсэн эрх мэдлээ дахин сунгалаа.

Албаныхны мэдээлснээр санал өгөх эрхтэй хүний тоо 6.9 сая байснаас сонгуулийн ирц 85.7 хувьтай байжээ.

Европын улстөрчид хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улсын сонгуулийг чөлөөт бус, шударга бус явагдсан гэж үзэн, үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок Беларусийн ард түмэнд ямар ч сонголт байсангүй. Эрх чөлөө, ардчиллыг хүсэн тэмүүлдэг бүх хүмүүсийн хувьд гашуун өдөр боллоо гэж мэдэгджээ.

Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски сонгогчдын ердөө 87.6 хувь нь Лукашенког дэмжсэнд гайхаж байгаагаа илэрхийлээд, Үлдсэн хэсэг нь шоронд байгаа юу? хэмээн сонгуулийн үр дүнг ёжилсон байна.

2020 оны сонгуулийн дараа өрнөсөн өргөн хүрээний эсэргүүцлийг Лукашенко хүчээр дарж, сөрөг хүчний тэргүүлэгч идэвхтнүүдийг бүгдийг нь шоронд хорьсон эсвэл гадаад руу дүрвэхээс өөр аргагүйд хүргэсэн билээ. Мөн тус улсад бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглосон юм.  

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон гэгддэг тэрээр тэрс үзэлтнүүдийг шоронд хорьсон талаараа Тэд хувь заяагаа өөрсдөө сонгосон. Зарим нь шоронг сонгосон, зарим нь цөллөгийг сонгосонгэж дөрвөн цаг гаруй үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Мөн Беларусь улсад хэн ч үг хэлэх эрхтэй боловч амаа хэт том ангайлгасан, шулуухан хэлэхэд хууль зөрчсөн хүмүүс шоронд хоригддог гэж тайлбарлажээ.

Сонгуулийн өдөр Варшав болон Зүүн Европын бусад хотод Лукашенкогийн эсрэг жагсаал болсон ч тэрээр шүүмжлэлийг утгагүй гэж үзээд, Барууныхан сонгуулийг хүлээн зөвшөөрөх эсэх нь надад огт хамаагүй гэж мэдэгдсэн байна.

Таван жилийн өмнөх сонгуулиар ч ЕХ болон АНУ Лукашенког Беларусийн хууль ёсны удирдагч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.

Лукашенко 2022 онд Украины түрэмгийлэл эхлэх үед өөрийн улсын газар нутгийг Оросын хүчинд ашиглуулж, дараа нь Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрснөөр Путинтэй урьд өмнөхөөсөө илүү дотносож, барууныхнаас тэр чинээгээрээ холдсон юм.

Хэрэв мөргөлдөөн дуусвал түүнийг тусгаарлагдмал байдлаасаа ангижирч, тус улсын эсрэг хориг арга хэмжээг цуцлуулахын тулд барууны орнуудтай харилцаагаа сэргээхийг хичээж магадгүй гэж улс төр судлаачид үзэж байна. 

Эх сурвалж: Reuters

#Александр Лукашенко, #Беларусь, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ,