Дайн эхэлснээс хойш хоёр жил хагасын хугацаанд хийж буй хамгийн том хил дамнасан халдлагынхаа үеэр Киевийн цэргүүд Оросын нутаг дэвсгэрийн 1000 хавтгай дөрвөлжин км талбайг хяналтдаа авсан болохыг Украины командлагч Александр Сырский мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Орос улс бусад улсад дайн авчирсан, одоо дайн Орос руу эргэж байна гэж мэдэгджээ.
Гэвч Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ довтолгоог “томоохон өдөөн хатгалга” гэж тодорхойлоод, цэргүүдэдээ “дайсныг нутаг дэвсгэрээс хөөн гаргах” тушаал өгсөн байна.
Оросын баруун бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 121 мянгад хүрээд байгаа бөгөөд дахин 59,000 орчим хүнийг нүүхийг шаарджээ. Мөн Украины зэвсэгт хүчинд эзлэгдсэн бүс нутагт Оросын 2000 орчим иргэн үлдсэн байна.
Курск мужийн захирагчийн хэлснээр мужийн 28 тосгон Украины цэргүүдийн гарт орж, 12 энгийн иргэн амиа алдсан бөгөөд “нөхцөл байдал хүнд хэвээр байна.”
Зэргэлдээх Белгород мужид мөн 11,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарчээ.
Украины цэргүүд өнгөрсөн мягмар гарагт гэнэтийн дайралтаа эхлүүлснээсээ хойш Оросын газар нутгийн гүнд 30 км нэвтрээд байгаа бөгөөд энэ довтолгоо нь украинчуудын сэтгэл санааг дээшлүүлсэн байж болох ч энэ стратеги нь Украинд шинэ аюул авчирна гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн шөнийн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч довтолгоог хүлээн зөвшөөрөөд, “Хэрэв Путин ийм хатуу тэмцэхийг хүсэж байгаа бол Оросыг энхийн хэлэлцээр байгуулахад хүргэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
“Орос улс бусдад дайн авчирсан, одоо дайн тэдэн рүү эргэж байна. Украин үргэлж энх тайвныг хүсэж ирсэн, бид энх тайвныг заавал баталгаажуулах болно” гэж Зеленьский нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC

#Беларусь, #Белгород, #курск, #ОРос, #Украины дайралт,