Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн хамгийн ойрын холбоотон болох Беларусь улсад хүрэлцэн иржээ.
Путин Москвад болсон Засгийн газрын хуралдаан дээр Беларусийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөнөө пүрэв гарагт тус улсад хүрэлцэн ирснийхээ дараа мэдэгдсэн байна.
“Өнөөдөр, маргааш бид энэ бүхнийг, тэр дундаа бидний ихээхэн анхаарал хандуулдаг аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх болно. Ярилцах зүйл их байна. Бидний хувьд бүх зүйл тогтвортой, сайхан болж байна” гэж түүний хэлснийг Оросын хэвлэлүүд иш татжээ.
Мөн Путиний Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцэх асуудлын жагсаалтад тактикийн цөмийн зэвсгийн хоёр дахь шатны сургуулилалт багтсан байна.
Украины хилийн ойролцоо болж буй, тулааны талбарт ашиглах зориулалттай жижиг хэмжээтэй цөмийн цэнэгт хошуу болох тактикийн цөмийн зэвсгийн загварчилсан сургуулилалтад Минск оролцож байгаа юм.
Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр хоёр улсын ерөнхийлөгч баасан гарагт болох бүтэн өдрийн уулзалтаасаа өмнө пүрэв гарагийн орой албан бус хэлэлцээр хийжээ.
2022 оны хоёрдугаар сард Украины түрэмгийлэл эхлэх үед Беларусь Орост логистикийн дэмжлэг үзүүлж, Оросын арми Беларусийн нутаг дэвсгэрээс Украин руу нэвтэрч байв. Гэвч Лукашенко мөргөлдөөнд шууд оролцохоос татгалзаж ирсэн.
1994 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа Лукашенко нь Путиний эртний холбоотон бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эсэргүүцлийн жагсаалын үеэр Оросоос дэмжлэг авсныхаа дараа Лукашенко түүнтэй илүү ойр дотно болсон гэж үздэг.
Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Александр Лукашенко, #Беларусь, #Владимир Путин, #ОРос,