Беларусийн шоронд хоригдож буй сөрөг хүчний идэвхтэн Мария Колесникова 600 гаруй хоногийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.
Хоёр жил орчмын хугацаанд гэрийнхэнтэйгээ уулзах, дуудлага хийх, захидал бичих эрхгүй байсан Колесникова аавтайгаа уулзсан бөгөөд олон нийтийн сүлжээнд уулзалтын үеийн гэрэл зураг нийтлэгдсэн байна.
Колесникова нь 2020 онд Александр Лукашенкогийн авторитар дэглэмийг урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамтад оруулсан томоохон эсэргүүцлийн давалгааны удирдагчдын нэг гэдгээрээ алдаршсан нэгэн аж.
Тухайн үед эрх баригчид эсэргүүцлийг дарахын тулд жагсагчдыг олноор нь баривчилсан бөгөөд дараа нь цагдаа нараар зодуулж, эрүүдэн шүүх зэргээр хариу арга хэмжээ авснаар дэглэмийн эсрэг аюулыг дарж байв. Энэ бүгдийг сайтар баримтжуулсан боловч албаны хүмүүс болсон явдлыг эрс үгүйсгэсээр ирсэн.
Тайван жагсаалд оролцож байсан Мария Колесникова засгийн газрыг түлхэн унагахаар завдсан гэх үндэслэлээр 11 жилийн хорих ял авсан юм.
Есдүгээр сард түүний эгч Тациана Беларусийн эрх баригчид Марияг 2023 оны гуравдугаар сараас хойш хүнд нөхцөлд хорьж байгааг, мөн гэр бүл, өмгөөлөгч нартайгаа ч холбоо барихыг нь хориглосон тухай хэвлэлд мэдэгдсэн байна. Тациана мөн дүүгээ суллах, Беларусийн улс төрийн бусад олон хоригдлуудыг эрх чөлөөтэй болгохын тулд улс орнуудыг дарамт шахалт үзүүлэхийг уриалсан юм.
Одоогоор Колесниковагийн эрүүл мэндийн талаар ар гэрийнхэн нь ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
1990-ээд оны эхэн үеэс засгийн эрхийг барьж буй Александр Лукашенко нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль зарласан ч сөрөг хүчний нэр дэвшигчдийг оролцуулахгүй бололтой.
Тэрээр саяхнаас өөрийнхөө нэр хүндийг өсгөх кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд цөөн тооны хоригдлуудад өршөөл үзүүлсэн байна.
Зунаас хойш 2020 оны эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг оролцуулаад 70 гаруй хүн суллагдсан ч тэдгээрийн ихэнхийнх нь ялын хугацаа дуусах дөхсөн эсвэл өвчтэй байжээ.
Өнгөрсөн долоо хоногт “хэт даврагчид”-ын хэргээр шоронд хоригдсон хоёр эмэгтэйд өршөөл үзүүлэх тухай эрх баригчид мэдэгдсэн ч Колесникова тэдний нэг эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC

#Беларусь, #улс төрийн хоригдол, #Мария Колесникова,