Орос улс Беларусь руу тактикийн цөмийн зэвсгээ тээвэрлэж дууссаныг тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Санкт-Петербургт болсон Москва тэргүүтэй эдийн засгийн блокийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Лукашенко тээвэрлэлт аравдугаар сард дууссаныг хэлсэн боловч хаана байршуулсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Түүний хэлснээр Беларусийн нутаг дэвсгэрт Оросын цөмийн зэвсгийг байршуулах нь Украинд цэрэг, хүмүүнлэг, улс төрийн дэмжлэг үзүүлдэг НАТО-ийн гишүүн Польшийг зогсоох зорилготой алхам аж.

Дайны талбарт ашиглах зориулалттай тактикийн цөмийн зэвсэг нь алсын зайн тусгалтай пуужинд суурилуулдаг илүү хүчирхэг цөмийн цэнэгт хошуутай харьцуулахад богино зайн тусгалтай, бага хор хөнөөлтэй байдаг.

Тодруулбал, 1 килотон хүртэл бага хүчтэй байж болох бөгөөд энэ нь Дэлхийн II дайны үед Хирошимад ашигласан АНУ-ын бөмбөгний 15 килотон хүчээс хамаагүй бага юм.

Орос улс өмнө нь Беларусь руу илгээх цөмийн зэвсгийнхээ хяналтыг өөрсдөө хариуцна гэж мэдэгдэж байсан.

Минск хотод төвтэй бие даасан цэргийн шинжээч Алиаксандр Алесины хэлснээр төхөөрөмжүүд нь хэмжээний хувьд томгүй тул ачааны машин эсвэл онгоцоор тээвэрлэх боломжтой.

Мөн цөмийн зэвсгийг зөөвөрлөхдөө цацрагийн хамгаалалттай чингэлэг ашиглавал барууныханд мэдэгдэхгүйгээр Беларусьт авчрах бүрэн боломжтой байна.

Беларусь улс хүйтэн дайны үед дунд тусгалтай пуужинд зориулж пуужингийн довтолгоог тэсвэрлэх чадвартай 25 байгууламж газар доор байгуулж байжээ.

Үүнээс зөвхөн тав, зургаад нь тактикийн цөмийн зэвсэг хадгалах боломжтой болохыг Алесин мэдэгдэв.

Эх сурвалж: Sky News

#Беларусь, #ОРос, #тактикийн цөмийн зэвсэг,