Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Newsmax” агентлагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эх орондоо хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

Тэрбээр Беларусь, Венесуэл хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай байсан бөгөөд Мадуро өөрөө хүсвэл Минскт ирэх бүрэн боломжтой гэжээ. “Мадуро хэзээ ч манай дайсан байгаагүй. Хэрвээ Беларусьт ирэхийг хүсвэл нээлттэй” гэж тэрбээр онцолжээ.

Лукашенко мөн Венесуэль болон бусад асуудлаар Дональд Трамптай хэлэлцээ хийхдээ баяртай байх болно гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөргөлдөөнгүйгээр бүх асуудлыг шийдэж болохыг онцолж, АНУ болон Венесуэлийн хоорондын зөрчил  Вьетнамын дайны  адил үр дүнгүй зүйл болно хэмээн анхааруулжээ.

АНУ болон Венесуэлийн харилцаа хурцадмал энэ үед  В.Путины ойрын холбоотон Лукашенко ийнхүү мэдэгдэж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. 

Эх сурвалж: Reuters

#Беларусь,