Европын Комисс Орос болон түүний холбоотон Беларусийн үр тарианы импортод гаалийн татвар ногдуулах саналыг баасан гарагт гаргажээ.

Татвар нь мөн Оросын Украин дахь дайныг санхүүжүүлэх боломжийг хязгаарлах, Украинаас хулгайлсан үр тарианы борлуулалтыг хязгаарлах зорилготой гэж Комисс мэдэгдэв.

Татвар ногдуулсан ч Орос, Беларусийн үр тариаг блокоор дамжуулан бусад улс руу тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд санхүүжилт, даатгал, хадгалалт, тээвэрлэлтэд хориг тавихгүй гэв.

Хямд үнэтэй үр тарианы импортыг хэдэн сарын турш эсэргүүцэж байгаа тариаланчид Комиссын саналыг үр дүнгүй гэж үзэж байна. Худалдаачдын хэлж буйгаар блокийг чиглэсэн Орос, Беларусийн нийлүүлэлт Украиныхтай харьцуулахад бага байна.

Орос улс 2023 онд ЕХ-д 1.3 тэрбум еврогийн үнэ бүхий 4.2 сая тонн үр тариа, тослог ургамлын үр, эдгээрээс гаралтай бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь ЕХ-ны зах зээлийн ердөө 1 орчим хувийг эзлэх дүн аж.

Гэсэн хэдий ч Оросын улаан буудайн импорт нэмэгдэх эрсдэлтэй гэж Комисс үзэж байна.

Татвар нь нэг тонн үр тарианд 95 евро буюу 102.76 ам.доллар байх бол тосны ургамалд 50% байх гэнэ. Комиссын саналыг ЕХ-ны засгийн газрууд хэлэлцэж, зөвшөөрснөөр хэрэгжих бөгөөд хэдэн долоо хоногийн дотор зөвшөөрөл өгч магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Европын холбоо, #ОРос, #үр тарианы импорт,