Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнд насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх халдашгүй дархан эрх олгох, гадаад руу дүрвэн амьдарч буй сөрөг хүчний удирдагчдыг ирээдүйн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс сэргийлэх шинэ хуульд гарын үсэг зурлаа.
Энэ хууль онолын хувьд аль ч ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүдэд хамаарна. Гэвч бодит байдал дээр энэ нь Беларусийг бараг 30 жил удирдсан 69 настай Лукашенкод зориулсан хууль юм.
Түүнчлэн шүүмжлэгчид энэ арга хэмжээг Лукашенкогийн эрх мэдлийг улам бэхжүүлж, 2025 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит өрсөлдөгчдийг зайлуулах зорилготой алхам гэж харж байна.
Энэ хуулиар зөвхөн тус улсад 20-иос доошгүй жил байнга оршин суусан, өөр улсад оршин суух зөвшөөрөл аваагүй Беларусийн иргэд л сонгуульд оролцох эрхтэй болжээ.
2020 оны наймдугаар сард Лукашенко зургаа дахь удаагаа сонгогдсоны дараа Беларусьт олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал болж байв. Тухайн үед Беларусийн эрх баригчид 35 мянга гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний олонх нь шоронд эрүүдэн шүүгдэж, зарим нь эх орноо орхин явсан юм.
Мөн шинэ хуульд зааснаар Лукашенко эрх мэдлээсээ буусныхаа дараа “ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй” болжээ.
Лукашенко нь Орост эзлэгдсэн хотуудаас украин хүүхдүүдийг Беларусь руу хууль бусаар шилжүүлэх ажиллагаанд оролцсон хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд насан туршдаа төрийн хамгаалалтад орж, эмнэлгийн тусламж, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах гэнэ. Мөн ерөнхийлөгч огцорсныхоо дараа парламентын дээд танхимын насан туршийн байнгын гишүүн болно.
2020 онд хөрш Литва руу дүрвэсэн сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская Лукашенко засгийн эрхээ орхиход өөрт нь юу тохиолдох бол гэдэгт санаа зовсон байх гэж хэлээд, шинэ хуулийг Лукашенкогийн “ирээдүйгээс айх айдас”-ын хариу үйлдэл гэж тодорхойлсон байна.
“Мянга мянган беларусьчуудын хувь заяаг сүйрүүлсэн Лукашенко олон улсын хуулийн дагуу шийтгэгдэх бөгөөд ямар ч дархан эрх нь түүнийг хамгаалахгүй, энэ бол цаг хугацааны асуудал” гэж тэрээр мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#Беларусь, #Александр Лукашенк, #ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх,