Пүрэв гарагт Хойд Солонгосын албаны хүмүүс тус улсад айлчилж буй Беларусийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

Беларусийн Гадаад хэргийн дэд сайд Евгений Шестаков, Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Ил нар пүрэв гарагт болсон хэлэлцээрийн үеэр хоёр улсын эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлж, дэлхийн тавцанд харилцан бие биенээ дэмжих талаар ярилцсан болохыг Хойд Солонгосын “KCNA” агентлаг баасан гарагт мэдээлсэн байна.

“KCNA”-ийн мэдээлснээр Шестаков нь мягмар гарагт Пхеньянд хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн есдүгээр сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Москва, Минск, Пхеньяныг оролцуулсан гурван талт хамтын ажиллагааг санал болгосон бөгөөд Шестаковын айлчлалын гол зорилго энэ байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Ковид-19-ийн хатуу хязгаарлалтыг цуцалснаасаа хойш Пхеньян Орос, Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч, мөн өнгөрсөн сараас хойш тус улсын төлөөлөгчид Хятад, Вьетнам зэрэг орнуудад айлчилж дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлээд байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Хойд солонгос,