Беларусийн Онцгой байдлын яам зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд батлан хамгаалах болон дотоод хэргийн яаманд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх зорилгоор бие бүрэлдэхүүнээ зэвсэглэж, цэргийн бэлтгэлээ хангаж дуусгасныг Онцгой байдлын яамны тэргүүн даваа гарагт мэдэгдэв.

Онцгой байдлын сайд Вадим Синявский “зэвсэгт мөргөлдөөн, эсвэл олон тооны бие бүрэлдэхүүн оролцох шаардлагатай ямар нэгэн эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд яамдад туслахад зорилгоор манай албан хаагчид бэлэн байдлаа хангасангэж “Беларусь 1” телевизэд ярьжээ.

Энэ оны эхээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “зөвхөн эрэгтэй хүн гэлтгүй хүн бүр”-ийг түрэмгийллийн хариуд ядаж зэвсэгтэй харьцаж чаддаг болгохыг хүсэж байгаагаа мэдэгдэж байв.

Лукашенко Украин руу цэргээ илгээгээгүй ч 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу бүрэн хэмжээгээр довтлохын өмнө Беларусийн нутаг дэвсгэрийг Москвад ашиглуулахыг зөвшөөрсөн.

Үүний дараа Оростой хамтарч хэд хэдэн удаа цэргийн сургуулилалт зохион байгуулсан бөгөөд зургадугаар сард Лукашенко өөрийн улсыг Москвагийн цөмийн зэвсгийн бааз болгон ашиглахыг зөвшөөрсөн билээ.

Лукашенко мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр ойрхон уулзаж байгаа ба Беларусийн ерөнхийлөгчийн Москвад хийсэн хамгийн сүүлийн хоёр өдрийн айлчлал даваа гарагт өндөрлөлөө. Айлчлалаар хоёр орны удирдагч “стратегийн түншлэлийн” асуудлаар ярилцсан байна.

Орос болон Беларусь нь “холбооны улс” гэх түншлэлийн харилцаагаар холбогдсон боловч хоёр орны харилцаанд Москва давамгай байр суурь эзэлдэг.

Хоёр орны энэ харилцаанд үндэслэн Путин Лукашенког дайнд шууд татан оролцуулж, Украин руу довтлоход хүргэж магадгүй гэж барууны орнууд төдийгүй Киев болгоомжилдог.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Онцгой байдлын яам,