Беларусь болон НАТО-ийн хилийн орчимд хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед Ерөнхийлөгч Александр Лукашенко ойрын холбоотон болох Оросын өгсөн цөмийн зэвсгийг гадаадын "түрэмгийлэл"-ийн эсрэг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Москва 2022 оны эхээр Украин руу түрэмгийлэхдээ Беларусийн газар нутгийг ашиглаж байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд Орос-Беларусь хэд хэдэн удаа хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулсан. Үүнээс улбаалан Беларусийн цэргүүд Украин дахь Оросын хүчинтэй нэгдэж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдээд байгаа.
Мөн өнгөрсөн зургадугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “урьдчилан сэргийлэх" зорилгоор Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн цэнэгт хошуу байрлуулах шийдвэр гаргасан юм.
Лукашенко пүрэв гарагт төрийн мэдээллийн “Белта” агентлагт өгсөн ярилцлагадаа хэрэв Украин тус улсын хилийг зөрчихгүй бол Беларусь улс "энэ дайнд хэзээ ч оролцохгүй" гэж хэлжээ. Гэхдээ тэрээр "Бид Орост тусалсаар байх болно, тэд бол бидний холбоотон" гэж нэмж хэлсэн байна.
Мөн НАТО-ийн гишүүд болох хөрш Польш, Литва, Латви улс өдөөн хатгасан тохиолдолд Беларусь цөмийн зэвсгийг оролцуулаад "байгаа бүх зүйлээрээ нэн даруй хариу өгөх болно" гэж анхааруулжээ.
Түүнчлэн Беларусь улс халдлагад өртвөл “бид хүлээхгүй. Бүх зэвсгээ урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах болно” гэж хэлсэн байна.
"Бид энд хэн нэгнийг айлгах зорилгоор цөмийн зэвсэг авчраагүй… бидний эсрэг түрэмгийлэл эхлэхэд бид тэдгээрийг шууд ашиглах болно" гэж Лукашенко нэмж хэлэв.
Гэсэн ч АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын газрын өндөр албан тушаалтнууд Лукашенког цөмийн зэвсэгт хяналт тавих эрхгүй, зэвсэглэл бүхэлдээ Оросын мэдэлд байна гэдэгт итгэлтэй байгаагаа долдугаар сард илэрхийлсэн юм.
Энэ зуны эхээр Орост болсон бослогын дараа Оросын “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэл Беларусийн нутаг дэвсгэрт шилжсэн.
Үүний улмаас Беларусийн хойд хөршүүд аюулгүй байдалдаа улам санаа зовж эхэлсэн бөгөөд Польш улс хилийн зурвасаа бэхжүүлэхэд анхаарч, Литва улс зарим хилийн боомтоо хаах шийдвэр гаргаад байгаа билээ.
Пүрэв гарагт болсон ярилцлагын үеэр Лукашенко “Вагнер”-ын бослогоос болж Путиний хүч суларсан гэх мэдээллийг няцааж, ийм мэдэгдлийг "дэмий зүйл" гэж нэрлэжээ.
“Путин одоо илүү дайчин, илүү зальтай, ухаалаг болсон. Манай дайснууд үүнийг мэдэх хэрэгтэй. Путинийг түлхэж унагаж чадах хүн байхгүй."
Тэрээр мөн Беларусь улсад “Вагнер”-ын дайчдыг байрлуулах нь түүний санаа байсан гэдгийг дахин хэлээд, "Энэ үймээн самууныг дарахын тулд, энэ галыг унтраахын тулд ямар ч нөхцөлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байсан, учир нь бослого нь хүн болгоныг сүйрүүлж болзошгүй байсан" гэж тайлбарлажээ.
Лукашенко мөн дайны талаар “Орос улс Украины асуудлаар хэлэлцээр хийхэд нээлттэй байгаа ч Крымийг хэзээ ч буцааж өгөхгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN

#Александр Лукашенко, #Беларусь,