Литвийн засгийн газар "геополитикийн нөхцөл байдлын улмаас" Беларусь улстай хиллэдэг зургаан боомтоос хоёрыг нь хаахаар шийдсэнээ лхагва гарагт мэдэгдэв.
Засгийн газар арилжааны зорилгоор ашиглагддаггүй хоёр шалган нэвтрүүлэх боомтыг баасан гарагаас хаах болсон үндэслэлдээ үүсээд буй нөхцөл байдал, заналхийллийн талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Литвийн албаныхан иргэдээ Оросын ойрын холбоотон болох Беларусь руу зорчихыг хориглож, хил дээр “Аюулгүй байдлаа бүү эрсдэлд оруул, Беларусь руу бүү яв. Та буцаж ирэхгүй байж магадгүй” гэсэн бичиг байрлуулжээ.
Литва улс хилээр дамжин өнгөрөх худалдаа, Литвийн иргэдийн урсгалыг хязгаарлахын тулд “аюулгүй байдлын заналхийлэл, тэр дундаа ‘Вагнер’ Беларусь улсад байгаа” гэдгийг шалтаг болгон ашиглаж байна гэж Беларусийн Хил хамгаалах газар мэдэгдэв.
“Эдгээр шийдвэрээрээ Литвийн тал улс төрийн амбицаа хангахын тулд хил дээр зориудаар, зохиомол хаалт босгож байна” гэж хил хамгаалах алба өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.
Польш гаралтай сэтгүүлчийг шоронд хорьж, Польшийн дипломат ажилтнуудыг хөөсний дараа хөрш Польш улс мөн энэ онд Беларусьтай хиллэдэг нэгээс бусад бүх боомтоо хаасан.
Беларусьтай хиллэдэг Европын Холбооны гурав дахь орон болох Латви нь хоёр шалган нэвтрүүлэх цэгтэй. 24 цагийн дотор Беларусиас хууль бус цагаачид 100 шахам удаа хил давахаар оролдсоны дараа мягмар гарагт Латвийн Батлан хамгаалахын сайд армиа хилийн хамгаалалтад туслахыг тушаажээ.
Түүнчлэн Польш улс хилээ бэхжүүлэх зорилгоор Беларусийн хил рүү 10,000 цэрэг нэмж илгээхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан.
2021 онд Латви, Польш, Литва улсууд цагаачлалын хямралтай тулгарсан бөгөөд тухайн үед Ойрх Дорнод, Африкаас ирсэн олон мянган цагаач Беларусь улсаар дамжин ЕХ-нд нэвтрэхийг оролдож байв. Эдгээр улсууд эцэст нь цагаачдыг буцаах арга хэрэглэсэн нь өнөөг хүртэл хэрэгжиж байна.
Цагаачид хууль бусаар хил зөрчихийг оролдсон хэвээр байгаа ч өмнөхтэй харьцуулахад тоо нь буурсан байна.
Эх сурвалж: Reuters