Туркийн шүүх өнгөрсөн долоо хоногт Истанбулд Ерөнхийлөгч Тайип Эрдоганы мэдэгдлийг тасалдуулж, хоригийг үл харгалзан Израил руу газрын тос экспортолсоор байгааг нь буруутгасан есөн жагсагчийг шүүх хурал хүртэл шоронд хорих шийдвэр гаргажээ.

Баасан гарагт болсон форум дээр Эрдоганыг үг хэлэх үеэр уг үйл явдал болсон бөгөөд эсэргүүцэгчид Туркийн засгийн газрыг Палестиныг дэмжсэн бодлогоо үйлдлээрээ харуулахгүй байгааг шүүмжилсэн байна.

Тэд Газа руу хөлөг онгоцоор бөмбөг зөөсөөр байна, Газад өрнөж буй геноцидыг дэмжихээ зогсоо гэж хэлжээ.

Эрдоган үүний хариуд Залуус минь, сионистуудын дуу хоолой болохыг бүү зөвшөөр. Тэдний дуу хоолой, ам, нүд болж хэчнээн өдөөн турхирсан ч бүтэхгүй л болов уу. Дэлхийн бүх сионистууд Тайип Эрдоганыг ямар бодолтой явдгийг маш сайн мэднэ. Гэхдээ та бүхэн одоо болтол ойлгоогүй бололтойгэж хэлсэн байна.

Дараа нь цагдаа нар жагсагчдыг арга хэмжээнээс гаргаж, прокурорууд тэднийг ерөнхийлөгчийг доромжилсон, хууль бус жагсаалд оролцсон гэх үндэслэлээр буруутгажээ.

Истанбулын Ерөнхий прокурорын газраас тэднийг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан гэж үзээд, шүүх хурал болтол цагдан хорих хүсэлт гаргаад байсан аж.

Сөрөг хүчний улстөрчид болон хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид уг баривчилгааг хүчтэй шүүмжилж байна. Бүгд Найрамдах Ардын Намын дарга Озгур Озел баривчилгааг ардчилалд цохилт болсон үйл явдал хэмээн буруушаажээ.

Мөн “Тайип Эрдоганыг эсэргүүцсэн есөн залууг баривчлах шийдвэр нь манай улсын ардчилал хүнд байдалд орсныг нотолж байна. Эдгээр залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байсан тул нэн даруй суллах ёстой” гэж Озел шаардсан байна.

Эх сурвалж: Reuters

#Тайип Эрдоган, #турк,