Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Миссури мужийн захиргаа COVID-19 цар тахалтай холбоотой 24.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн Хятадын талын хүсэлтийг хүлээн авахгүй байхыг холбооны шүүхээс хүсжээ. Мужийн захиргаа Хятадын тал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх боломжоо хугацаанд нь ашиглаагүй гэж үзэж байна. 

Миссури муж 2020 онд Хятадын Хубэй муж болон бусад байгууллагыг COVID-19 цар тахлын үеэр эмнэлгийн хамгаалах хэрэгслийн нийлүүлэлтийг хязгаарлаж, үнэ өсгөсөн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм.

Хятадын тал анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул АНУ-ын холбооны шүүх 2025 оны гуравдугаар сард Миссури мужид 24.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Уг дүн нь анх тогтоосон найман тэрбум ам.долларын хохирлыг холбооны хуулийн дагуу гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээ юм. 

Харин Хубэй муж болон Хятадын Шинжлэх ухааны академи энэ оны наймдугаар сард шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, АНУ-ын шүүх өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргах эрхгүй бөгөөд уг шийдвэр нь гадаад харилцаанд халдаж байна гэж маргажээ.

Миссури мужийн захиргаа Хятадын тал шүүхийн шийдвэр гарснаас хойш жил гаруйн хугацаанд хүлээж байгаад маргаан үүсгэж буй нь хэтэрхий оройтсон үйлдэл гэж мэдэгдсэн аж. Одоогоор шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Reuters

#Миссури муж,